Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Могултаун” хотхоны оршин суугчид “Могулскай” ХХК-ийн хариуцлагагүй байдал, өр төлбөрийн маргааны улмаас хохироод байгаа аж. Тодруулбал, тус хотхоны 350 гаруй айлын 2000 гаруй хүний эрүүл мэнд амь нас, онц их хэмжээний эд хөрөнгө хөлдөх, улмаар цахилгааны хэт ачааллын улмаас шатах эрсдэлд ороод байгаа тухай иргэд мэдээллээ. Улмаар хотхоны иргэд даарч бээрэхийн эрхэнд олноороо цахилгаан халаалт залгах үед цахилгааны утас, кабель, гал хамгаалагч ачааллаа дийлэхгүй хайлж шатаж галын аюултай нөхцөлд байх болсон байна.
Мухардалд орсон энэхүү асуудлыг шийдвэрлэх, нийслэлийн иргэдийн амь нас эрсдэх, их хэмжээний эд хөрөнгө хөлдөх, шатах аюулаас нэн яаралтай сэргийлэх шийдэл нь уг магистрал шугам, ЦТП-г нийслэлийн өмчид хүлээн авах юм. Одоогоор 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байгаа 1,7км, 300 мм голчтой дулааны хос шугам, 200 мм голчтой цэвэр усны хос шугам, 160квт 3 ширхэг насос, 10Мвт 3 ширхэг ялтаст дулааны солилцуур бүхий ЦТП буюу дулаан дамжуулах төвийг хөрөнгө оруулагчдын зүгээс нийслэлд хүлээлгэн өгөхөд бэлэн байгаа аж.
Гагцхүү гүйцэтгэгч компаниудад төлж барагдуулах ёстой төлбөрийн үлдэгдэл 600 сая төгрөгийг шийдвэрлэснээр улс 3 гаран тэрбум төгрөгийн өртөг бүхий шугам, инженерийн байгууламжийг нийслэл өөрийн мэдэлд авах боломж бүрдээд байгааг иргэд хэлж байна. Ингэснээр уг шугамаас дулаан хангамжаа авдаг 4000 гаруй хэрэглэгч дулааны найдвартай эх үүсвэрээр хангадахын сацуу эдийн засгийн тооцоо талаасаа ч дулаан хангамжийн сүлжээнээс төвлөрүүлэх орлого нэмэгдэж, дундын зуучлалын зардал танагдаж таатай нөхцөл бүрдэх юм. Тиймээс дээрх нөхцөл байдлыг онцгой анхаарч, 2-3 жил дамнасан уг асуудлыг яаралтай шийдвэрлэж арга хэмжээ авч өгөхийг хотхоны иргэд албаны хүмүүсээс хүслээ.

Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа