Баян-Өлгийд амьдардаг монгол хүүхдүүд хүчирхийлэлд өртөх болжээ

2017 оны 10-р сарын 18 өдөр, 18 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bayanulgii

Хүүхдийн хүчирхийллийн асуудал энэ өдрүүдэд хөндөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор үндэсний цөөнх казахуудын амьдардаг  аймагт оршин сууж буй монгол хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байгаа мэдээллийг олны анхаарлын төвд оруулах нь зөв болов уу.

Баян-Өлгий аймаг 100727 хүн амтай. Хүн амын бүтцийн хувьд өөрийн гэсэн онцлогтой. Нийт хүн амынх нь 93 хувь нь үндэстний цөөнхийн нэг томоохон бүлэг болох казахууд. Үлдсэн долоон хувийг дөрвөд, урианхай, тува, халх зэрэг ястан эзэлдэг.

Гэвч Баян-Өлгий аймагт аж төрж буй халх, дөрвөд, урианхай зэрэг ястаны хүүхдүүдийн эх хэл, төрийн албан ёсны хэлээр сурч боловсрох эрх ноцтой зөрчигддөг болсоор уджээ. Хүний эрхийн Үндэсний Комисс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран 2016 онд Баян-Өлгий аймаг дахь хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд судалгаа хийсэн байна.

Энэ судалгаанд тус аймгийн Өлгий, Булган, Буянт, Цэнгэл, Алтанцөгц гэсэн таван сумыг хамруулж, 9-18 насны 301 сурагч болон 169 эцэг эх, асран хамгаалагч, 85 багш, 11 боловсролын асуудал эрхэлсэн мэргэжилтэн, удирдах албан тушаалтан, нийт 693 хүнийг хамруулжээ.

Судалгаанд оролцсон Өлгий сумын монгол хүүхэд “Манай ангид математик ордог казах багш бид нартай монголоор их тааруухан ярьдаг, харин казах суралцагчидтай казахаараа ярьдаг. Казах суралцагчид ойлгоогүй зүйлээ лавлавал казахаараа тайлбарлаж өгдөг ч, монгол суралцагчид лавлавал асуултад хариулдаггүй” хэмээн ярьсан байна.

Хүний эрхийн үндэсний комисс Баян-Өлгий аймгийн хувьд төрийн албан ёсны хэлээр сургалт чанартай явагдахгүй, хэлний цөөнх хүүхэд зонхилох бүлгийн хэлийг мэдэхгүйн улмаас ангийнхан, үе тэнгийнхэнтэйгээ харилцахад бэрхшээл учрах, хичээлийн заавраа бүрэн ойлгохгүй учир бусдаас сурлагаар хоцрох, үе тэнгийнхэн хоорондоо бие биенээ үндэс угсаа, хэлээр ялгаварлан гадуурхах хандлага түгээмэл байна. Мөн хичээлээс гадуурх секц, дугуйланд явдаг болон явах хүсэлтэй суралцагчдын тухайд угсаа гарлаар гадуурхдаг хүүхдүүдээс айх, тэдэнтэй тааралдахгүй байхыг хичээх зэргээр дугуйлан, секцээ таслах, орхиход хүрч байна.

Мөн зонхилох бүлгийн хүүхдүүдтэй хамт дотуур байранд амьдарч байгаа хэлний цөөнх суралцагчийн хувьд анги дэвших тусам сургуулийн багш, ажилтан, үе тэнгийнхний зүгээс ялгаварлан гадуурхах, зодох, шийтгэх, дээрэлхэх үзэгдэл улам нэмэгддэг. Судалгаанд хамрагдсан нийт багш, сурагчдаас сургууль дээр хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт байгаа эсэхийг тодруулахад тэд “ямар нэг байдлаар байдаг” гэсэн хариулт өгсөн. Түүнчлэн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад хэлний цөөнх сурагчид илүү өртөж байгааг асуулга болон ярилцлагаар цуглуулсан баримт нотолж байна гэж үзсэн байна.

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 51 дүгээр тогтоолоор “Хос хэлээр сургалт явуулдаг сургуулийн сургалтын талаар баримтлах аймгийн бодлого, чиглэл”-ийг баталж, хичээлийн агуулгыг дараах байдлаар хүргэхээр төлөвлөжээ.

Хэдийгээр тус аймаг сургалтыг хос хэлээр явуулж байгаа ч багш нарын болон бусад казах суралцагчдын монгол хэлний мэдлэг тааруу байгаагаас болж хичээл заах үед зааварчилгааг эх хэл буюу зонхилох бүлгийн хэлээр ярихыг илүүд үздэг, сургалтын хөтөлбөр, хичээлийн агуулгаа суралцагчийн хэрэгцээтэй уялдуулан анхаардаггүй, багшийн зүгээс өөрт амар хялбар арга замыг сонгодог, казах хэлтэй бусад хүүхэд хичээлд оролцохдоо казах хэлээр ярих зэргээс болж монгол хэлтэй суралцагч хичээлээ ойлгохгүй үлдэх, тэдний суралцах идэвх, сурлагын амжилт буурах зэрэг нөхцөл байдал үүсдэг байна.

Үүнээс гадна судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн 10 суралцагч тутмын 6 нь өөр үндэс угсаа, хэлний ялгаанаас болж сургууль дээрээ ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан бол, бусад 4 суралцагч нь хүчирхийлэлд өртөж байгаагүй гэж хариулжээ. Түүнчлэн зорилтот бүлгийн суралцагчид хүчирхийлэлд байнга (10.3 хувь) болон ихэвчлэн (10.9 хувь) өртдөг гэсэн давтамж нь хяналтын бүлгийн суралцагчдын хүчирхийлэлд байнга (3.3 хувь) болон ихэвчлэн (1.3 хувь) өртдөг давтамжтай харьцуулахад өндөр байна. Анги дэвших тусам хүчирхийлэлд өртөх давтамж хяналтын бүлгийн хувьд буурч, зорилтот бүлгийн хувьд нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Тус аймагт казах хүүхдүүдээс илүү казах багш нар биднийг ялгаварлан гадуурхах нь их байдаг. Жишээ нь казах, монгол 2 хүүхэд муудалцаж маргалдлаа гэхэд хэнийх нь буруу байх нь хамаагүй, үргэлж л монгол хүүхдийн буруу болж таардаг. Багш нар, сургуулийн удирдлагууд яаж ийж байгаад л монгол хүүхдийн буруу болгочихдог тохиолдол олон гардаг байна.

Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 43 сургуулийн ердөө хоёр нь монгол хэлээр, нэг нь монгол, англи, турк хэлээр, нэг сургууль тува, монгол хэлээр, 33 сургууль казах хэлээр сургалт явуулдаг байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 17 сэтгэгдэлтэй
  1. Mongol ulsiin irgen
     (192.40.59..***)
    2017/10/20 18:46

    Bi yamar uhamsartai we yamar hvmvvjil bolovsrol soyoltoi we bi uls orondoo yu hiij bvteesen yumbe gedge ehleed bodoj busdiig dord uzej gaduurhaha bodoj baigarai zarim hvmvvsin comment hichneen bvdvvleg gedeg n ingeel hargdchdag ymda! Mongol ulsiin vndsen huuli nd yas tsus hel soyol vndeseer yalgvarlan gaduurhihiig hatuu horigldiim shuu ehleed ooro ooroso soyliig ehlvvlya

    (0) (0)
  2. Ingej bas bolxquee
     (192.40.59..***)
    2017/10/20 18:40

    Yaagad? Yaagad niigmin tsoonh hvmvvs ingej gaduurhaj yanz bvreer bichne we? Adilhan mongol ulsiin irgen Mongol ulsad huvi nemere oruulj baiga mash olon saikhan kazakh ard tvmen bii hiisen bvteesen hogjild ontsgoi huvi nemer oruulasan hvmvvse ingej niigmin tsoonkh gedgeer n gaduurhah erh ymrch hvnd bxq shvv Mongol ulsiin vndsen huuli nd hel soyol shashin shvtleg tsus ugsaagar gaduurhah boomilohiig horigolson bdgim shv Bi halh gej tseeje deldeed bga yuch hiisen bvteesen zvilgvi arkhi uuj bvdvvleg zan gargahaas oor ym hii hugshoon

    (0) (0)
  3. Mgl halh
     (202.9.40.1.***)
    2017/10/19 12:49

    Kazakuudiig ulaanbaatartaa gaduurh deerlh tegeed l bolooshd ugaasaa uls dotor uls bolson ne unenshd udaj bn .

    (0) (0)
    1. Bandi
       (192.40.59..***)
      2017/10/20 18:45

      Hutsaad wgan chnii ovootoi chn hamt kazakh irged gazar nutgaa hamgaalj baildaj baisiim Chinggis khaanii vyed ch iim gaduurhal baiggvim shv charlba min amaa medej moorooreiiii

      (0) (0)
  4. Zochin
     (202.70.46..***)
    2017/10/19 09:29

    Arai yu te hoinoos ireed hot manaih hotond orood honi manaih gehu te. Etssiin bulegte mongol ulsad amidarch l bga bol buh eh heliig ni nen turuund surch ashiglah yostoi yum bishuu. Ene mongol uls bolhoos kazak uls bish…

    (0) (0)
  5. Anonymous
     (202.179.24.***)
    2017/10/19 00:51

    Баян -Өлгийг Ховд Увс аймгуудад хувааж тараахгүй бол болохоо байх нээ

    (0) (0)
  6. Ganaa
     (27.123.214.***)
    2017/10/18 20:40

    Bayanolgiig kazakuudtai ter chigeer 300-500 terbum dollaraar chinaad zaraad ter mongoor ni ulsaa hogjuulii. Shinjaani kazakuudtaigaa niileed boslog gargaad bj bn biz. Mongol ulsad saihan bgaagaa oilgohgui bval China dotroo l uls bolj togloj baig.

    (0) (0)
    1. Ingej bas bolxque
       (192.40.59..***)
      2017/10/20 18:34

      Niigmin tsoonh vaih tusam ter ulsiin baylag baidag mongold baiga gantshan oor vndesten e ingej gaduurhaj bolhgvi yalanguya chamshig hiisen bvteesen zvvlgvi nusan charlba bol ingej heleh erhgvi sotslizimin vyedch tsedenbal darga ch ter bayanolgiid bvgd eeltei baisan ym shv ter tusma mongol ulsiin hogjild huvi nemer oruulj baiga olon sain kazakh ard tumen baiga shu

      (0) (0)
  7. 0000
     (103.10.23..***)
    2017/10/18 19:39

    ЭНЭ ҮНДЭСТЭНИЙГ БУСАД АЙМАГУУДАЛ ТАРААЖ БАЙРЛУУЛАХГҮЙ БОЛ УЛС ДОТОР УЛС ГАРАХ ГЭЖ БАЙНА ХЭТ ДАВАРЧ БАЙНА ТӨРИЙН ЗҮГЭЭС ХУУЛИЙН ДАРУУЛАГ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА

    (0) (0)
  8. Amarsanaa
     (84.186.200.***)
    2017/10/18 19:38

    Tegej muihardaj bolohgui l dee. Ted bol mongol ulsiin irged. Oorsdiin hel soyoloo hamgaalah, ulamjluulj avch uldeh heregtei. Harin tus aimag dahi tsoonhiig zahirgaanii tovshind erhiig ni hamgaalah yostoi.

    (0) (0)
  9. mongol
     (183.81.171.***)
    2017/10/18 19:23

    muusain osmooni vldegdelvvd zailuul taarna gazar guij irsen hasaguud kazgastanluu hooj gargah heregtei tend end baidag shigee baihnuu hariilda

    (0) (0)
    1. Anonymous
       (202.70.46..***)
      2017/10/18 20:33

      Ene unen shuu.ted bidnii hamgiin saihan gazar нутагт жаргаж бгаа эх оронгүй үлдэгдэлүүд шүү дээ,..тэднийг даврааж.болохгүй,хүн чанар муутай хүмүүс шүү!

      (0) (0)
  10. зочин
     (202.9.40.2.***)
    2017/10/18 19:08

    Энэ юу болоод бнаа.Улс дотор улс гараад ирлээ.Ирээдүйд аюул авчирч магад.Одооноос төр засаг нь анхаараач .Казакууд монгол биш юм бол казах гэдгээ батлаад зайлах хэрэгтэй

    (0) (0)
  11. Anonymous
     (202.131.23.***)
    2017/10/18 18:51

    ene odoo yu be uls dotor uls garch iree yu mongol helni tuhai huuli haana uilchleed bn aa

    (0) (0)
    1. зочин
       (103.242.44.***)
      2017/10/18 20:57

      битгий хуцаарай новшнууд, хэдэн зуун жилийн дараа Монголыг казахууд эзлэх болно, болгоомжтой байцгаа

      (0) (0)
      1. buu mart
         (202.21.106.***)
        2017/10/18 23:39

        Myanmar Rohinja nart hatuu handaj bgaa tul rohinja nar Bangladesh ruu durvej bna. Odoo 400k rohinja nariig Bangladesh uls uruvduud oruulsan bna. Ene medeeg unshaad yu bodogson be geech. 50 jiliin daraa rohinja nar eniig martah bolov uu. Yag cham shig humuus her olon bol?

        (0) (0)
    2. б
       (81.244.249.***)
      2017/10/18 23:32

      103.242.44.*** Дуугаа тат. Хосыг чинь шувтраад өгье. Задарсан муу шаар вэ. Хасагууд халхад даврах болоогүй шүү, муу гуйлгачин минь.

      (0) (0)