Баруун бүсийн залуучуудын чуулган энэ сарын 14,15-ны өдрүүдэд Ховд аймагт “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” уриан дор зохион байгуулагдлаа. Говийн бүсийн залуучуудын чуулганд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Бэлгүтэй болон Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн төлөөлөл болсон 100 гаруй залуус оролцлоо.
Чуулганы үйл ажиллагааг нээж Ховд аймгийн Залуучуудын Холбооны тэргүүн Г.Цоожхүү үг хэлсэн юм. Тэрээр “Баруун бүсийн залуучуудын чуулганыг манай аймагт зохион байгуулж, энэ эрч хүчтэй залуусыг нэг газар цуглуулж эрхээ идэвхжүүлэх гэж байгаадаа баяртай байна. Залуус бид оролцоотой, идэвхтэй байх нь чухал. Энэхүү чуулган энэ зүгт чиглэж байгаад баяртай байна. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” хэмээн хэлсэн юм.
МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат хэлэхдээ “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо чуулган 2016 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр залуус сонгууль болон нийгмийн үйл ажиллагаанд оролцох оролцоо нь эрс нэмэгдсэн. Баруун бүсийн залуучууд чуулгандаа идэвхтэй оролцож байгаад талархалтай байна.” хэмээсэн.
Чуулганы эхний өдөр “Залуучуудын оролцоо, хөгжил”, “Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд болсон. МЗХ-ны дэргэдэх сургалт судалгааны Полиси төвийн гүйцэтгэх захирал, Нийгмийн удирдлагын докторант сургагч багш Б.Цэвэлмаа “Залуучуудын оролцоо, хөгжил” сэдвээр илтгэл тавьж, шийдвэр гаргах төвшинд залуучуудын утга учиртай оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын хөгжил сэдвээр сургалтыг орсон юм.
Дараагийн өдөр МЗХ-ны Ерөнхийлөгчийн онол бодлогын зөвлөх, “Их Монгол Язгууртан” ТББ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ө.Баяраа “Монгол Залуу Хүний Оролцоо”, “Бизнес Нэгдлийн дээд зөвлөл”-ийн тэргүүн А.Лхагвасүндэв “Иргэний оролцоо”, “Их Монгол Язгууртан “ТББ-ын Ерөнхийлөгч Г.Энх-Амгалан “Иргэний оролцоо: Оюуны хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, сургалтыг явууллаа.
Мөн дөрвөн аймгийн төлөөлөл болсон залуус өөрийн аймгийн залууст тулгамдаж буй асуудал, хийж хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөр, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа санал солилцсон юм. Сургалтын үйл ажиллагаанаас гадна залуус сагс, гар бөмбөг, олс таталтын тэмцээнүүдээр хоорондоо өрсөлдсөн. Энэ үеэр манлайлагч тэргүүний залуусаа шагнаж, урамшуулсан билээ. Ийнхүү говийн бүсийн дөрвөн аймгийн залуус нэгдэн нийлж, биенээсээ суралцаж, туршлага судлан, шинэ шинэлэг санаагаа солилцон нэгэн цул болж чуулганы үйл ажиллагаанд сэтгэл хангалуун буцлаа.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
