УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 89.6 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон. Тэрээр өнөөдөр /10 сарын 20/ үүрэгт ажилдаа орж, тамгаа хүлээн авлаа.
.jpg)
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ “Төрийн алба гэдэг ёс зүйтэй, хууль дүрмийн хүрээнд хариуцлагатай ажиллах ёстой чухал алба. Уул уурхай бол Монгол хүн бүрийн амьдралыг тэтгэх чухал салбар. Бид макро эдийн засгийг тогтвортой түвшинд байлгах, төсөв санхүүгийн бодлоготойгоо зөв уялдуулж, гадны хөрөнгө оруулагчтай зөв бодлогоор харьцах учиртай”-г онцлон тэмдэглэлээ.
Ажлаа хүлээн авсан сайдад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдорж амжилт хүсэж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бол улс орныг өнгөтэй өөдтэй авч явах, бодит бололцоог хангах чухал салбар. Тиймээс шинэ сайддаа мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллаарай хэмээн яамныхаа нийт хамт олноос хүссэн юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ажлын гараагаа таван зүйлээс эхэлнэ гэдгээ тодотголоо.
1. Эдийн засаг, үйлдвэрлэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх
2. Хариуцлагын тогтолцоог бий болгох
3. Урамшуулалын тогтолцоог бий болгох
4. Даатгалын тогтолцоо /Эрдэс баялаг уул уурхайн салбарт гэнэтийн аваар осол, урт богино зогсолтууд дээр даатгалын эрсдэл их гардаг/
5. Бодлогын технологийн тогтолцоог нэвтрүүлэх
Эдгээр таван ажлаас үүрэгт ажлаа эхэлж, хүнд үйлдвэрүүд болох ган бөмбөлөг, зэс хайлуулах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр гэх мэт ажлын байрыг нэмэгдүүлэн эдийн засгийг дөрөв дахин тэлэх үйлдвэрүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллана гэлээ.
.jpg)
.jpg)
.jpg)
Товч намтар
Д.Сумъяабазар нь 1991 онд нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулийг тус тус төгссөн. Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй. 2003-2006 онд “Эй Би Си Девелопмент” ХХК-ийн Ерөнхий захирал, 2003 оноос ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн, 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2009 оноос Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, 2013 оноос ”Рояал Плаза” ХХК-ийн зөвлөх, Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан. 2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2012, 2016 онуудад Сонгинохайрхан дүүргээс Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Түүний хөдөлмөр, зүтгэл, спортын амжилтыг үнэлж 1996 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, 2006 онд Монгол Улсын аварга цол, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар шагнажээ. Англи, орос хэлтэй.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
