Эр хүн туг ч барина,тугал ч хариулна гэдэг үнэн аж

2017 оны 10-р сарын 20 өдөр, 13 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
enkhbayar1

Хэдхэн хормын өмнө ийм зураг сошиалаар цацагдав. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр замын цагдаад машинаа журамлуулах гэж байгааг цахим хуудсанд  мэдээлсэн нь энэ юм.

Монголчууд бид нэгэн цагт түүнийг төрийн тэргүүн хэмээн хүндлэн биширч, эгээ л бурханчлан шүтэх нь холгүй байсан даа. Түүнийг “хаан” байхад уулзахаар өрөөнд нь орохдоо бөхөлзөн мөлхөж явсан хүмүүс  одоо ч Төрийн ордонд олноороо сууж буй. Хүнийг сайн явахад нь долигнон долдогноод,ядрахаар нь өшигчин “амьтан” болгодог энэрэлгүй нийгэмд бид амьдарч байгаа. Өнөөдөр төр баригчид,эрх мэдэл эзэмшигчид  маргааш хэн болохыг “Зөн билгийн тулаан”-ы ялагч  ч хэлж мэдэхгүй. Яагаад бид ийм арчаагүй болсон юм бэ.

Монголыг удирдаж явсан Н.Энхбаяр даргыг маань жижигрүүлэн байгаа замын цагдаа залуу ямар ч пээдгэр байх юм бэ. Хөөрхий дарга маань угийн даруухан хүн дээ,хүүхэд шиг  буруугаа гэмшин зогсож байх юм.

Түүнийг 2012 онд авлигатай тэмцэгчид гэрээс нь хүч хэрэглэн баривчилж Ганц худагт хорьсон. Хэдэн жил ужгирсан хэрэг төвөг түүнд үйл там гэгч юу болохыг мэдрүүлсэн. Насны намар хэвийсэн үедээ ял шийтгэлийг ханатал эдэлсэн. Эр хүн туг ч барина,тугал ч хариулна.

Одоо тэр Монгол Улсын жирийн иргэдийн нэг. Намын даргаас өөр цол гуншин түүнд байхгүй.  Цаст уулын цагаан барс цагаа болохоор талын шоргоолжинд бариулна гэдэг үнэн аж. Цагтаа хамгаалалтын машинаар Их тэнгэр рүү явж байхад нь цагдаа нар замын хөдөлгөөнийг зогсоож ёслон хүндэтгэн өнгөрүүлдэг байснаа мартжээ.

Цагдаагийн дарга нар Н.Энхбаярыг эрх мэдлийн оргилд  байхад гутлыг нь долоох дөхдөг байсан гэдэг. Гэтэл өнөөдөр залуухан цагдаа түүнд хууль сануулан машиныг нь журамлах гэж байх юм даа. Цаг цагаараа байдаггүй,цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг. Н.Энхбаяр  нэг л өдөр Монголын төрд ороод л ирнэ. Эрх мэдлийн төлөө далжигнагчид өнөө ч Н.Энхбаяраас бэргэж, алхам тутамд нь дэгээдэж унагах гээд байдаг нь нууц биш л дээ.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (122.201.22.***)
    2017/10/20 22:40

    Teñeguud

    (0) (0)
  2. зочин
     (43.242.241.***)
    2017/10/20 17:56

    өөдгүй юм даа энэ хүнд хүндэтгэлтэй хандах ёстой юм шүү

    (0) (0)