Өнөөдөр цагаагчин могой өдөр

2017 оны 10-р сарын 21 өдөр, 08 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 10 сарын 21. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 2, цагаагчин могой, эрхтний тэнгэрт-15 од, шороо суудал, 5 шар мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:19-17:53.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ цээрлэ.
-Үхэр, тахиа, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтэн сөрөг муу.
-Лам болох, тушаал дэвших, бурхан шүтээн амилуулж ном уншуулах, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, насны буян бүтээх, эд мал авах, мод суулгах, хот байшин барих, мал гадагш гарах, газар лусын зан үйл, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авахад сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, замд гарах, морь худалдах, замд гарахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх