Өнөөдрийн дорны зурхай

2017 оны 10-р сарын 22 өдөр, 08 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mori211

-Аргын тооллын 10 сарын 22. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 3, хар морь, гар од-16 од, төмөр суудал, 4 ногоон мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Балжинням, дашням, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:21-17:51.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад баясгалан болох, эд, мал баялаг төгөлдөр болох. Гэвч хулгана, бар, туулай жилтнээ цээртэй.
-Бар, нохой, морь, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтэн сөрөг муу.
– Цог буян, өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.

Зурхайч Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх