Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдэж, шинэ сайд нар тамгаа гардсан энэ өдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдууллаа.
Хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд салбарынхаа өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, харилцан мэдээлэл сонслоо. Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна, дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар оролцсон юм. Ерөнхий сайд төрийн албаны удирдах ажилтнуудад хандаж хэлсэн үгэндээ,
Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад
манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана.
Энэ цаг мөчөөс төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана. Өнгөрсөн өвөл хүндхэн байсан ч Улсын онцгой комисс өвөлжилт хүндэрсэн нутгуудад ажиллаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, хүндээ хүрч ажилласны дүнд өвлийг хохирол багатай давсан.
Энэ өвөл хүндхэн болох магадлалтай. Манай цаг уурын байгууллага төдийгүй хөрш, ОХУ-ын мэргэжлийн байгууллагын мэдээгээр ч ийм төлөв харагдаж байна. Иймд аймаг, орон нутаг, яам, агентлаг ажлын уялдаа холбоог сайжруулж, хамтарч ажиллах ёстой. Бидэнд бэрхшээл байгаа ч даваад гарах ёстой гэдгийг онцоллоо. Төрийн алба сэтгэл, итгэл, зүтгэл, ёс суртахуун дээр тогтдог, хуулинд захирагддаг алба гэдгийг тэрээр тэмдэглээд, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.
Засгийн газрын гишүүдийн хийсэн танилцуулгатай холбоотойгоор Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарна. Энэ хүрээнд ажлаа уялдуулж ажиллахыг анхаарууллаа.

Нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлж оролцох бүрэлдэхүүнийг баталлаа
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээнд баримтлах Засгийн газрын чиглэлийн төслийг дэмжиж, оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлөн оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Хөдөрмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахалж, Сангийн дэд сайд, БСШУСЯ болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга гишүүнээр оролцоно.
Нэмэлт хэлэлцээ хийхэд эдийн засгийн нөхцөл байдал, Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй уялдуулан, улсын төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх, хүн амын орлогыг нэмэгдүүлэх дараах байр суурийг баримтлана.
- -Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын ажиллагчдын цалин хөлсийг цалингийн санд нь багтаан одоо мөрдөж байгаа журмуудыг шинэчлэн нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг нэмэгдүүлэн тооцох
- -Ядуурлын болон инфляцийн түвшний өөрчлөлттэй уялдуулан удирдах албан тушаалтнаас бусад төрийн албан хаагчдын дундаж цалин хөлсний 20 хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөлд тусган шийдвэрлэх
- -Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн үйлчилгээний албан хаагчдад ажилласан жилийн нэмэгдэл олгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх
- -Нийгмийн даатгал, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2018 онд нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв болон Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэх
- -Нийгмийн халамжийн тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээний хүртээмжийн түвшинг хадгалах, халамжийг нэн тэргүүнд зорилтод бүлэгт чиглүүлэх зорилтын хүрээнд нийгмийн хамгийн ядуу, эмзэг хэсэгт үзүүлдэг хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хамрах хүрээ, тэтгэмжийн хэмжээг 2017-2018 онд нэмэгдүүлнэ.
Товч мэдээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны тавдугаар сарын 3-ны өдрийн хамтарсан тушаал, Шүүх эмнэлгийн үйлчилгээний журамд өөрчлөлт оруулж, хүүхдээс шинжилгээний төлбөр авахгүй байхаар зохицуулах асуудлыг судалж, шийдвэрлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааны үеэр үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

төрийн алба одоо утгаараа ажиллана гэдэгт итгэж байна.
CHOIR TAVAN TOLGOIN HOOROND TUMUR ZAM TAVIVAL ACHAA SELGEJ NUURS SELGEN ACHIH SHAARDLAGGUI BOLNO
У.Хүрэлсүх өөрийн тархи оюун, зориг зүрх, итгэл үнэмшлээ улс эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхны төлөө сэтгэл харамгүй зориулж, зүтгэж чадна гэж бодож байна.
Түмний итгэлийг алдахгүйн тулд тэр эхнээсээ ийнхүү шударга, шийдвэртэй үнэнч ажиллаж эхэлсэн нь дээр л дээ
Гарах ёстой хүмүүс нь гарсан. Зөв гэж бодож л гишүүд гаргасан.Одоо хийх ёстой юумаа гүйцэтгэвэл эх орон цэцэглэх гээд байна.