Өнөөдөр харагчин хонь өдөр

2017 оны 10-р сарын 23 өдөр, 09 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
honin jil

-Аргын тооллын 10 сарын 23. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 4, харагчин хонь, гар од-16 од, огторгуй суудал, 3 хөх мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр. Хяруу унах-15:02.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:22-17:49.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул сарын цээр өдөр муу болой.
-Туулай, гахай, хонь, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтэн сөрөг муу.
– Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой

Зурхайч Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх