БНСУ-ын Пусан хотод албан ёсны айлчлал хийж байгаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус хотод зохион байгуулагдаж байгаа “Нэг Ази” фестивалийн нээлтэд оролцлоо.
Пусан хотын цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа уг фестиваль нь гадаад, дотоодын жуулчдыг татах, соёл урлагийн салбараа хөгжүүлэх, залуучууд зөв боловсрол олгоход чиглэгддэг гэдгийг тус наадмыг зохион байгуулагчид хэлж байна.
3.5 сая хүн амтай Пусан хот олон улсын кино фестиваль, тайзны жүжгийн наадам, рок тоглолт болон нар угтах баяр, загварын шоу зохион байгуулж, жуулчдыг хотдоо ихээр татдаг. Сүүлийн үед Пусаныг гадаад жуулчдаас илүүтэй дотоодын иргэд нь их зорьдог болсныг онцолж байлаа. Цахлай шувууг бэлэгдэж, камелия цэцэг, модоор гоёдог энэ хот 1995 онд метрополитан буюу бие даасан хотын зэрэглэлтэй болсон түүхтэй.
2016 оны наймдугаар сард Пусан хотын дарга Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж, 2 хотын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар Улаанбаатар-Пусан хотын харилцаа эхэлжээ.
БНСУ -ын Пусан хотын дарга Со Бёнсү “Нэг Ази” фестивалийн нээлтэд оролцож байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой зангиагүй уулзалт хийсэн. Уулзалтын эхэнд Пусан хотын дарга Со Бёнсү хэлэхдээ “Урилгыг минь хүлээн авч Пусан хотод айлчилж байгаа танд талархлаа. “Нэг Ази” фестивалийг өнгөрсөн жилээс эхлэн манай хот зохион байгуулдаг болсон. 2 дахь удаагаа энэхүү наадмыг өргөн дэлгэр хийж, 50 мянган хүн Пусаны цэнгэлдэх хүрээлэнд ирээд байна. Мөн наадмын хүндтэй зочноор Улаанбаатар хотын дарга болон ОХУ-ын Санктпетербург, Владивосток зэрэг хамтын ажиллагаатай хотын дарга нар ирсэн. Энэхүү фестивалийг үзэхээр гадаад дотоодын урлаг сонирхдог олон жуулчид иржээ. Мөн “Улаанбаатар чуулга”-ын бүжигчид, уран бүтээлчид ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэе” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Пусан хотод урьж, найрсагаар угтан авч байгаа та бүхэнд талархлаа. Улаанбаатар хот залуу хот. Залуучуудын хот. Түүнчлэн Зүүн хойд Азийн аялал жуулчлалын бүс хот болох зорилт тавьсан. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж байгаа Пусан хотын туршлагыг судалж байгаагийн зэрэгцээ соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа энэ удаагийн айлчлалаар өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна“ хэмээн онцлов. Ажил хэрэгч уулзалтаар хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурж, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх төсөл урагшилж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Маргааш хоёр хотын дарга ганцаарчилсан уулзалт хийхийн зэрэгцээ, хамтын ажиллагааны бичгүүдэд гарын үсэг зурна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
