УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр Барилга хөгжлийн төвөөр зочилж хамт олон, үйл ажиллагааны өнөөгийн байдалтай танилцлаа. Барилга хөгжлийн төв нь барилга, нийтийн аж ахуйн салбарын талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, улсын төсвийн болон бусад хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд техникийн хяналт тавих, магадлал хийх ажлыг зохион байгуулах, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох, шаардлагатай мэдээллээр БХБ-ыг хангах чиг үүрэг бүхий төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.
Тус байгууллага нь салбартаа өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал барилгын норм дүрэм, барилгын төсвийн жишиг үнэлгээ, ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах, барилгын материалын хийц, бүтээц, эзэлхүүний чанарыг тодорхойлох лабораторийн шинжилгээ хийх зэрэг өргөн хүрээнд Засгийн газар, БХБЯ-ны бодлогыг хэрэгжүүлдэг. Ажлын хүрээ нь өргөн цар хүрээтэй учраас олны анхаарал, шүүмжлэл, хардлагаас хол байдаггүй нь ч үнэн билээ. Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хүртэл тусгай зөвшөөрөл олгох нэрийдлээр мөнгө хураагаад сууж байдаг газар мэт ойлгодог ч үнэн хэрэгтээ УИХ-ын тогтоолын дагуу тэмдэгтийн хураамж гэж авдаг, тэр нь татварын дансанд шууд шилждэг тухай Барилга хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа сайдад тайлбарлаж байв.
Салбарын ачааны гол тэнг үүрдэг Барилга хөгжлийн төвийн хамт олон салбарын сайддаа ажлын өндөр амжилт хүсч баяртайгаар угтан авсан юм. Сайд Х.Баделхан хийх ажил их, хариуцлага хамгийн чухал болохыг тус төвийн хамт олонд сануулаад зарчимд тулгуурласан хамтын ажиллагаа нь бат бөх байж, тулгарсан бэрхшээл бүхнийг гар, сэтгэл нийлж даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газарт зочиллоо
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан дараа нь Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын хамт олон, ажил байдалтай танилцаж, тулгамдсан асуудлуудынх нь талаар санал солилцов. Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын дарга Ц.Ганхүү шинээр томилогдсон сайдад ажлаа танилцуулж хэлтэс бүртэйгээ танилцууллаа.
Тус газрынхан УИХ-д өргөн бариад байгаа Газрын харилцааны шинэтгэлийн хүрээнд Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай”, “Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай” хуулийн төслүүдийг батлуулахын ач холбогдол, Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд орон зайн бүх төлөвлөлтийг том талбайг хамруулан хийхэд суурь газрын зургаар хангах зорилгоор 1:25000-ны байр зүйн зургаар зурагжуулах ажлыг хийж байгаа бөгөөд тодорхой хөрөнгөний асуудлыг төсөвт тусгаж өгөхийг сайдаасаа хүссэн юм.
Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын Кадастрын хэлтсийн цомхон бүтэцтэй ч чадварлаг албан хаагчид ажил байдлаа танилцсандаа сайд сэтгэл хангалуун үлдсэн. Газрын зургийг агаараас авч координатын хувьд ямар ч алдаагүйгээр суурь өгөгдлийг нь хийдэг энэ онцгой агентлагийнхан нарийн мэргэжлийн хүмүүс байдаг болохоор улс төрийн нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн давтагдашгүй энэ мэргэжилтнүүд хэзээд дархан цаазтай мэт үлдэж чаддаг. Үндэсний мэдээллийн сан бий болгож, кадастрын, байгалийн зураглалын гэх мэт бүхий л орон зайн үйлдлүүдийн хамгийн өндөр нарийвчлалтай суурь өгөгдлийг тодорхойлж, орчин үеийн техникийн шийдлүүдийг ашиглаж байгаа энэ хэлтсийнхний даруухан бөгөөд хөдөлмөрч хамт олон салбарын сайдаа баяртайгаар хүлээн авч амжилт хүссэн юм.
ТОСК-ийн үйл ажиллагаатай танилцав
УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчийн үйлдвэрийн газрын хамт олон, үйл ажиллагаа, одоо хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тулгамдсан асуудлуудтай танилцав.
Тус корпорацийн захирал Ж.Хичээнгүй байгууллагынхаа хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүдийг танилцуулаад, Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан Түрээсийн орон сууц хөтөлбөрийн явцын талаар дэлгэрэнгүй ярилаа. Уг хөтөлбөрийн дагуу 2015-2021 онд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулах юм.
Өмнөх Засгийн газруудын баталсан тогтоолын дагуу нийт 97.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Түрээсийн санд шилжүүлснээр 1512 айлын орон сууцны түрээсийн төлбөрөөс сард 336.1 сая төгрөгийг зээлийн хүүнд төлөх болжээ. Мөн түрээсийн санд шилжсэн орон сууцнуудын нийт өртөг нь 82.3 тэрбум төгрөгт хүрч, хүүгийн зардалд 17.2 тэрбум төгрөг болж, үүнээс ТОСК ТӨҮГ 7.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр болоод байгаа тул ирэх гурван жилийн төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлээд байгаа юм байна.
Энэ мэтчлэн “ТОСК” ТӨҮГ-ын тулгамдсан асуудлууд, түүнээс гарах гарцын талаар санал солилцож, асуудлыг хурдтайгаар шийдэхийн тулд нягт хамтран ажиллахаар санал нэгдсэн юм. Ийнхүү сайд Х.Баделханы салбарынхаа харьяа агентлаг, байгууллагуудтай танилцсан эхний уулзалтууд үр дүнтэй боллоо гэж салбарынхан нь ам сайтай байлаа.



Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын юуны дарга билээ энэ Энхтуяаг солихгүй бол энэ салбар дууслаа.
та өлсгөлөн суулт хийж байгаа Батдэлгэр залуутай уулзвал яасан юм? Энэ хүнээс барилгачдын амьдрал ахуй цалин хангамж гээд их л юм сонсонодоо
танилцах гэсээр байтал цаана чинь өвөл болж барилгачид маань ажилгүй, цалингүй, даарч, өлсөж байна Хэлсэндээ хүрч л ажиллаарай даа Сайд минь