“Хамтдаа алхацгаая”, “Хоризон” нэртэй уулчдын клубуудын хамтарсан, Монгол Улсын уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй баг 3 машинтайгаар Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах “Отгонтэнгэр хайрхан”-д авиралт хийхээр 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос гарч, мөн оны 10 дугаар сарын 21-ний өдөр Отгонтэнгэр хайрханы бэлд очсон бөгөөд тухайн өдрийн 16.30 цагт авиралт хийж, буцаж буух явцдаа цасан нурангид өртөж, 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13.00 цагийн орчимд 10 иргэн эсэн мэнд бууж ирсэн, 17 иргэн сураггүй алга болсон байна.
Тус мэдээллийн дагуу Завхан аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргаар ахлуулсан 14 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 16.50 цагт ослын газар луу хөдөлж уулнаас бууж ирсэн гэх 10 хүнтэй уулзан тайлбар мэдүүлэг авч Завхан аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрын 67 алба хаагчийн хамт тухайн газарт эрэн хайх ажиллагаанд хамтран оролцож байна.
Отгонтэнгэр хайрхан нь аймгийн төвөөс 200, Отгон сумын төвөөс 80 км-ийн зайд оршдог бөгөөд цасан нурангид өртөж, сураггүй болсон 17 иргэнийг эрэн хайх ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 6:20 цагт эхлүүлж, мөн өдрийн 17.30 цагийн байдлаар 7 эрэгтэй, 3 эмэгтэй, нийт 10 иргэний цогцсыг хайрханы зүүн урд тал далайн түвшнөөс дээш 3200-3450 метрийн өндөрт байрлах эгц хадан хясаа орчмоос олсон. Цагдаагийн алба хаагчдаас хэргийн газрыг хамгаалалтад авч, үзлэг-шалгалт хийж, шаардлагатай хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авах, цогцсыг таниулах ажиллагаа хийгдэж байна.
Аймгийн онцгой комисс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, “Отгон суманд ажиллаж байгаа алба хаагч нарт гэр, машин, бензин, хүнс явуулахаар шийдвэрлэсэн”-ий дагуу тус аймаг дахь цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батдэлгэрээр ахлуулсан 8 алба хаагч, 3 автомашинтайгаар шаардлагатай гэр, хүнс, шатах тослох материалыг хүргэн ажиллаж байна.
2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17.00 цагт эрэн хайх ажиллагааг цаг агаарын болон үзэгдэх орчин хязгаарлагдмал байдалтай холбогдуулан түр хугацаагаар зогсоосон байна.
Осол болсон газарт цагдаагийн байгууллагын 50 гаруй алба хаагч чиг үүргийн дагуу ажиллаж, алба хаагчдыг газар дээр нь Улсын онцгой комиссын гишүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр биечлэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
Мөн нэмэгдлээр Баянхонгор, Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газраас алба хаагчдыг татан ажиллуулж байна.

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
