АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулахаар санал нэгдсэн тухай бор шувуу Төрийн ордноор зөрөлдөн нисэлдээд эхэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын 32-ын гишүүд АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлж, оронд нь өөр хүн томилохоор үндсэндээ санал нэгдсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга ч, шинээр томилогдсон Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд ч нийгэмд шударга ёсыг тогтоох чиглэлээр идэвхтэй ажиллана гэдгээ зарласан. Манай авлигатай тэмцэгчид сайн ажиллахгүй байгааг хэдэн сарын өмнөөс ярьж буй. Тиймээс АТГ-ын дарга, ТЕГ-ын дарга нарыг өөрчлөх шаардлагатай болсон нь тодорхой болжээ.
Х.Энхжаргалыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санал болгож, УИХ-ын гишүүд бараг бүгдээр дэмжсэнээр АТГ-ын даргаар томилогдож байсан. Түүнд маш их найдаж итгэл хүлээлгэсэн. Х.Энхжаргалыг цагдаагийн байгууллагад насаараа ажилласан,шударга үнэн явдалтай, “хатуу самар”-уудын нэг хэмээн магтаалын үг дагалдаж байсан. Тийм болохоор АТГ-ыг аваад явчих хүн гэж бүгдээрээ санал нэгдсэн нь тэр. Монголд цагдаа олон боловч “ясны” цагдаа ховорхон гэдэг. Х.Энхжаргалын хувьд нийгэмд шударга ёсыг тогтоох,авлигачин этгээдүүдтэй чин үнэнчээр тэмцэж чадах хүн гэж дээдэс, доодос бүгд найдаж байсан.
Гэвч тэр найдлагыг Х.Энхжаргал хөсөрдүүлэв үү. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд хандаж 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан билээ.
Гэвч тоотой хоног торолзсоор 49 хоног өнгөрөхөд гадаадад нуусан мөнгөнөөсөө хэний хэн гуай ч нэг зоос оруулж ирсэнгүй. Монгол Улсын 49 иргэн оффшорт данстай. Тэд бүгдээрээ тэр их мөнгийг Монголын төрөөс, ард түмний хөрөнгөнөөс хулгайлсан. Үүнийг мэдэхгүй хүн Монголд байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уриалсан хугацаа дууссантай холбогдуулан уг уриалгын биелэлт, ажлын явц байдалтай танилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-ын дарга,тэргүүн комиссар Х.Энхжаргалыг хүлээн авч уулзаж байсан нь саяхан. З.Энхболд дарга Х.Энхжаргал комиссарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгын 49 хоногийн хугацаа дууссаныг албан ёсоор сануулж өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж, ямар үр дүнд хүрээд байгааг тодруулахыг хүссэн. Тэр үед Х.Энхжаргал даргад өнгөрсөн хугацаанд нэр бүхий 23 хүнийг гурав гурван удаа дуудан уулзсан гэхээс өөр хэлэх юм байгаагүй. Аргагүй шүү дээ,оффшорт нуусан мөнгөнөөс нэгийг ч оруулж ирээгүй, сайн дураараа мөнгөө буцааж оруулж ирсэн хүн байхгүй юм чинь. АТГ-ын даргаар ажиллах хугацаандаа Х.Энхжаргал оффшор бүсэд аль улсыг хамааруулах алийг нь оффшор бүс биш гэдгийг ялгаж чадалгүй мунгинасаар хэдэн саяын цалинг сар бүр хүртсээр өнөөг хүрсэн авай. Монголын луйварчдын оффшорт нуусан 17 тэрбумыг оруулж ирэх гэсээр байтал Х.Энхжаргалын томилолтын хугацаа дуусна гэдгийг сая л мэдэх шиг боллоо. Эрхбиш хариуцлагаа тооцно гэдэг найдах үлдэв.
Н.Дөл

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ

harin ch avilgalii gemt hergiin shinjtei olon herguud ehneesee shiidegdeh gej bgaa um bishuu , offshoriin asuudal huuli durmee sain hiij shat daraataigaar temtseh asuudal ..
ХАТУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭ