Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэн цахилгаан утас ирүүлсэнд ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевт талархаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ.
Тэрээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гээд цаашид худалдаа, эдийн засгийн салбарт түлхүү анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Монгол Улс мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэл зэрэг бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-д их хэмжээгээр нийлүүлэх боломжтой. Иймээс тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр талууд хамтран ажиллах нь зүйтэй гэж үздэгээ Ерөнхий сайд тодотгов.
ОХУ Худалдааны төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотод дахин нээж байгаад талархал илэрхийлж, Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нэг боломж гэж онцоллоо.
ОХУ шүлхийн эсрэг вакцин буцалтгүй тусламжаар нийлүүлсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаад, энэ жил нийт ургацын 40 хувийг алдах төлөвтэй учир тодорхой хэмжээний улаан буудай авах сонирхолтой байна гэв.
Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр, Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө байна гэдэгтэй ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизов санал нэгтэй байгаагаа илэрхийлэв. Цаашид эрчим хүч, төмөр зам, хөдөө аж ахуй, агаарын тээвэр зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг Элчин сайд тэмдэглэлээ.
Талууд мөн Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдааны тов, хэлэлцэх асуудал зэргийн талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
