Эрэн хайх ажиллагаа өнөөдөр үргэлжилнэ

2017 оны 10-р сарын 25 өдөр, 08 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shuurhzi

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж, арван дөрвөн иргэний цогцсыг олоод байна.

Аврах ажиллагааны хээрийн штаб 2811 метрийн өндөрт байрлаж, аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 мталбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Цасны зузаан зарим газраа 3-5 метрийн гүнд хүрч, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан нь эрлийн ажиллагааг хүндрүүлж байна гэж шуурхай штабаас мэдээлээд байна.

Түүнчлэн үзэгдэх орчин хязгаарлагдсан тул өчигдөр 16:30 цагт эрлийн ажиллагааг түр зогсоолоо.

Эрэн хайх ажиллагаа өнөөдөр үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх