Монголын багш нар цалингаа нэмүүлнэ гэж аль намраас хойш аргаа барж байна. Тэдний шаардлагыг дэмжиж эмч нар цалингаа нэмүүлнэ гэж төр засгийг шахаж эхэлсэн. Урлаг соёлын салбарынхан ч цалингаа чамлаж бас л багш,эмч нартай нэгдэнэ гэдгээ амласан. Дөнгөж байгуулагдсан Засгийн газраа эмхлэх гэж тэвдэж буй У.Хүрэлсүхэд янз бүрийн шахалт дарамт ар араасаа ирэх бололтой.
Үүнээс гарах гарц хайсан уу,үнэхээр хэдэн цаас амьдралд нь нэмэр болгон өгье гэсэн үү юутай ч цалин нэмэх шаардлагын дагуу төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөгийн бэлэн мөнгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгох саналыг УИХ-ын Байнгын хороо дэмжсэн байна. 50 гаруй тэрбум төгрөгийг 2017 оны төсвийн тодотголд оруулахаар болсон. Гэтэл цалин нэмэх шаардлагыг тавьж буй багш, эмч нарын төлөөлөл үүнийг зөвшөөрөхгүй гэжээ. Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны гишүүн Т.Пүрэвсүрэн мэдэгдэхдээ “Нэг удаа 300 мянган төгрөг олгох нь бидний хүссэн хариу биш” гэв.
Тэрээр”Энэ бол түр зуурын гал унтраах гэсэн арга. Бид үүнийг хүлээж авахгүй. Багш нарын цалинг 50 хувь нэмэх хүртэл тэмцлээ үргэлжүүлэх болно. Нэг удаа л гал унтаараагаад бидэнтэй тохиролцоо хийх гэж байна. Өчигдөр бид БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай уулзсан. Он гарахаас өмнө багш нарын цалинг 30 хувь нэмэх боломжтой тул 2017 оны төсвийн тодотголд суулгаж өгөх талаар хэлсэн. Үлдсэн 20 хувийг нь он гарсны дараа бага багаар нэмэгдүүлнэ гэж хэлсэн. Бид цалингаа 1.6 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх хүсэлт тавьсан” гэдгийг онцолсон байна.
Монголын төр мөнгөгүй биш маш их мөнгөтэй байгаа нь төрийн алба хаагчдыг 300 мянгаар урамшуулна гэдгээс харагдав. Төрөөс 76 гишүүнд 76 тэрбум, төрийн албан хаагчдад 55 тэрбум. Тэгэхээр 131 тэрбум төгрөг төрийн халаасанд яг одоо байгаа юм байна. Энэ их мөнгийг ямар ч үр ашиггүй зүгээр л цацах гээд байгаа нь илт. Багш,эмч нар,урлаг соёлынхон цалин бага гэж гомдоллосон болохоос биш төрийнхөн бүгдээрээ мөнгө нэхээгүй биз дээ. Ялангуяа шүүх,прокурор, гааль,татварынхан, төрийн өмчит компанийнхан өнөө цагт хангалттай цалин хүртдэг. Цалингаас гадуур орлого нь цалингаа хэд нугална. Харин цагдаа,онцгой,шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн ялангуяа бага,дунд тушаалын ажилтнууд амсуурга төдий цалингаар арай ядан амьдардаг ч багш,эмч нартай адилхан жагсаж цуглаад гудамжинд туг лоозон бариад гараад ирэх эрхгүй хүмүүс.
Тэгэхээр төрийнхөнд хүчээр 300 мянган төгрөг өгөх гэж байгаа бол хэнд ямар албан тушаалтанд өгөхийг сайн бодох хэрэгтэй. Хот хөдөө хаана ч сургуулийн захирлууд цалингаас өөр ямар орлого олдгийг яагаад өдий хүртэл хянаж шалгахгүй байгаа юм бэ. Хотын сургуулийн захирлууд яагаад тэтгэврийн нас нь өнгөрөөд 60,70 хүрсэн атлаа ширээ сандлаас зуураад салахгүй байгааг яагаад анзаарахыг хүсэхгүй байна вэ. Энэ чинь ердөө л цалингаас гадуур олдог орлого авилгатай нь холбоотой. Тэгвэл тэд нарт 300 мянгаар нэмж долигнох хэрэг байна уу. Тэтгэврийн хөгшчүүл л багш нарыг турхираад ард нь үлдээд байна гэх олны яриа ортой. Монголын төр аливаа асуудалд нэг бүрчлэн хандахын оронд нийтээр нь хавтгайруулан шийддэг зантай болжээ. Өчнөөн цалин аваад өдөржин ажил хийж байна гээд сууж байгаа төрийн ажилтнууд асуудлын гүнд нэвтрэхээс юунд зугтана вэ.
Цалингаа л авч байвал болох нь тэр гэх “шимэгч” сэтгэлгээнээсээ ангижрах арга алга уу. Багш,эмч,цагдаа, шүүх,прокурор,гааль,татвар бүгдийнх нь цалингаас гадуур ямар орлоготойг судлах шалгах кампанит ажил өрнүүлээч. Хэрэв тэгж чадвал их юм гарна даа. Хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байж 300-гаа хуваарилаач. Юу юугүй өгөх гээд “май,авагтун” гээд довтлохоо азна л даа,эрхэм дээдсүүд ээ.
Н.Дөл

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

Сургуулийн захирлуудыг аттестатчилах цаг болсон шүү. Тэд нарт төрөөс цалин өгнө,тэд дээрээс нь авлига авна,бэлэг авна, залуу багш нарыг дарамтлана, бас тэгээд гавьяат цолоор шагнуулна. Тэтгэврийн нас нь өнгөрчөөд бхад ширээ сандлаас зуураад л хэвтээд байдаг. Хц ухна тавьчихсан юм шиг ээээ
Хотын томхон сургуулийн захирал авгай нар бүүүр идээд сурчихсан бдаг энийг бүгдээрээ мэднэ. Авлига авна,үдийн цай хоол гэж гоё бизнес нь шдээ. Байнга бэлэг аваастай. Хүүхэд оруулаа гэхэд хэдэн саяар мөэгө. Бүгдээрээ л ярьдаг шдээ. Хорооллын Ирээдүй цогцолборын захирал авгай сонгуулиар МАН-д ажилладаг зальтай г.м