Засгийн газрын хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Хуралдаанаар сахилга, хариуцлага, дэг журмыг бүх шатанд чангатгах, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, “Эрдэнэт”, “Монголросцветмет” компанитай холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Сахилга, хариуцлагыг чангатгаж, дэг журам тогтоохыг үүрэг болгов
Төрийн ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор Засгийн газраас бүх сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад Албан даалгавар хүргүүлэв.
Албан даалгаварт:
– Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, улс төрөөс ангид байж, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс суртахуунтай байх
– Төрийн албыг хувийн ашиг хонжооны гишгүүр болгох гэсэн оролдлогыг тухай бүр нь таслан зогсоож, авилга, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай бүх шатанд тууштай тэмцэх
– Төрийн албан хаагчийн ажлыг дүгнэн хариуцлага тооцох, урамшуулж байхыг даалгалаа. Ингэхдээ тухайн ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмж, үр дүн, санал санаачлага, сахилга, хариуцлага, иргэдийн санал хүсэлтэд шуурхай хариу өгсөн байдал зэргийг харгалзах юм.
Мөн:
– Хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд аливаа ажил, асуудлыг шуурхай зохион байгуулах, гүйцэтгэлийн явц, үр дүнд хяналт тавих, төрийн албаны стандартыг чанд мөрдүүлэх
– Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, лиценз болон бусад тусгай зөвшөөрөл, газар олголтыг нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах
– Иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг иргэд аж ахуйд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдолгүй үзүүлж байх
– Хууль тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан бол тухай бүр нь хариуцлага тооцож, зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлж байхыг үүрэг болгов.
Төсвийн үргүй зардлыг багасган, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, хэмнэлтийн горимыг чанд сахихыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.
Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар Албан даалгаврын хэрэгжилтийг жилийн эцсээр дүгнэж, тайлангаа ирүүлэх бөгөөд хэрэгжилтэд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хяналт тавьж ажиллах юм.
“Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компанид Ажлын хэсэг ажиллана
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа.
Ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахлах бөгөөд гишүүдээр Хууль зүй, дотоод хэрэг, Уул уурхай, хүнд үйлдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монголбанкны дэд ерөнхийлөгч, ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг томилов.
Ажил, үүргийнхээ хүрээнд дэд ажлын хэсэг ажиллуулах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, холбогдох шийдвэрийнхээ төслийг 2017 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.
Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх Ажлын хэсэг байгуулав
Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж шинээр барих асуудлыг судлан санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан байгууллаа.
Төслийн техник, технологийн шийдэл, санхүүжилтийн асуудлыг нарийвчлан судалж, санал дүгнэлтээ 2017 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.
С.Баатаржавыг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилов
Өөр ажилд шилжсэнтэй нь холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
