НИТХ-ын дарга С.Амарсайхан “Синохайдро Лимитед корпорейшн” компанийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус компани Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэх юм байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 хороо, Налайх дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах авто зам нь Улаанбаатар хотын алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт аялал жуулчлал, амралтын газруудтай нийслэлийг холбохоос гадна Монгол Улсын зүүн болон өмнө бүс, олон улсын АН-3 чиглэлийн авто замуудтай холбодог улсын чанартай гол зам юм.
Налайхын авто зам нь 50 гаруй жилийн өмнө БНМАУ болон БНХАУ-ын засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд барьж ашиглалтад оруулж байжээ. Одоо энэ зам, ачааллаа даахгүйд хүрснээс гадна бүтцийн хувьд эвдрэлд орсон, замын хөдөлгөөний ачаалал болоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ.
Улс, нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх ажлын хүрээнд, тус авто замыг өргөтгөн, шинэчилснээр замын хөдөлгөөний түгжрэлийг багасгаж, аюулгүй байдлыг сайжруулахын зэрэгцээ гадаад, дотоодын тээвэр ложистикийг сайжруулах, аялал жуулчлалыг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах чухал ач холбогдолтой авто зам болох юм. Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр, 4 эгнээ бүхий зорчих хэсэг, гэрэлтүүлэг, явган болон дугуйн зам, явган хүний гүүрэн гарц бүхий байгууламж баригдана.
2020 онд хэрэгжиж дуусах, Налайхын авто замыг шинэчлэх төслийн хүрээнд хийгдэх ёстой бэлтгэл ажлууд бүрэн хийгдээд байна. НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэл хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахаа мэдэгдээд байгаа билээ. Тэрбээр төвийн бүсийг зүүн бүстэй холбох, ачаалал ихтэй, энэ замын бүтээн байгуулалтын ажлыг эхлэхдээ тооцоо судалгааг бодитой хийж, ажлын нарийвчилсан хуваарийн дагуу, чанартай үр дүнтэй хийж гүйцэтгэх үүрэг өглөө гэж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
