“Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын автобусны жолооч П.Нармандах уурхайчдаа өглөө ажилд нь хүргэхийн тулд үүрийн цолмон гийхээс урьтан гэрээсээ гарна. Энэ үед тэднийхэн ид нойрондоо умбаж хоцорно. Намрын налгар өдрүүдэд гарааш хүртлээ явган алхах нь эрүүл мэндэд тустайг тэр мэднэ. Журмын нөхөд тал талаас цуглан мэнд амарснаа мэдэлцэн, дарааллаараа эмчийн үзлэгээр орж даралтаа хэмжүүлэн, бие сэтгэл хэвийн эсэхээ шалгуулна. Дараа нь машинаа үйлчилгээнд бэлэн хангаад хяналтын механикчид шалгуулж тэнцсэнээр хүн тээвэрлэх эрхийн замын хуудсаа гардана.
Ингээд болоогүй ээ, өнөөдөр аль чиглэлд гарах үүрэг даалгавар авснаа хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа сонссон хуудсанд гарын үсэг зурснаар баталгаажуулна. Одоо харин автобус, жолооч хоёр ажилд гарахад бэлэн. Тэд өөр өөрийн унааг ээлж дараатай гарган цуваанд сурцтай эрэмбэлэгдэнэ. Солонгос улсад үйлдвэрлэгдсэн сүмбэн цагаан 20 гаруй автобус өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажиллагсдыг “хураахаар” бэлэн жагсжээ. “ХАБ”-ын инженерийн суусан машин цувааг толгойлон энүүхэнд цайрах Эрдэнэсийн хотын зүг хөдөллөө. Улсын онцгой объект “Эрдэнэт” үйлдвэрийн баялаг бүтээгчдийг хамгаалахаар Цагдаагийн тасгийн дохиолол бүхий “69” цувааг “түгжин” явна. Замын хөдөлгөөн торох саадгүй, гэрлэн дохио зөвхөн анхаарлыг заан анивчина. Их хотыг нойрноос нь сэрээн “хүнгүй” цагаан “хүлгүүд” гэрлээрээ дохин хөвөрнө. Эхний зогсоол “Барилгачдын талбай”. Эндээс тэд өөр өөрийн хариуцсан чиглэлээр тарж одно. 07:00 гэхэд тал талаасаа цуглах цагийн хуваарьтай. П.Нармандах Эрдэнэ-Дэнж-Хунт-Гурван байранд амьдардаг ажиллагсдаа цуглуулахаар урагш эргэлээ. Буудал бүрээс ажиллагсдаа түүсээр… Сургуулийн хүүхдүүд үйлдвэрийн автобусанд дайгдах санаатай эртэлдэг юм байна. Зарим нь автобусандаа тухлаад үйлдвэр орох зуурт дугхийж амжина. Энэ үед үйлдвэрийн “Эрдэнэт долгион” FM 107,1 радио хэдүйн эхэлсэн ажиллагсдадаа хэрэгтэй мэдээлэл, тэдний ажил үйлсийн бахархам амжилтын талаар болон нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал гэдгийг дахин сануулж, энэ өдрийн ажилд нь амжилт хүсч ая дууны мэнд илгээнэ.
Автобусны жолооч нар буудал бүрт очих цагийн нарийн хуваарьтай. Минутын зөрүүгүй хурдаа тааруулах нь жолоочоос ур чадвар, хувийн зохион байгуулалт шаардана. Автобус болгоны хөдөлгөөнийг хяналтын тусгай системээр Авто тээврийн байгууллагын төвөөс хянаж суудаг мэргэжилтнүүд бий. Ажилтан автобуснаасаа хоцорвол буруутныг олох түвэггүй.
“Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллага уулын технологийн тээврийн белаз, зам засдаг, цас арилгадаг, усалгааны гэх мэт тусгай зориулалтын машин механизмууд, дарга, “цэрэг”, үйлчилгээний унаа гээд 300-аад тээврийн хэрэгсэлтэй, 800 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тэдний 50-иад нь Эрдэнэсийн хотыг сэрээн ийн ажилладаг. Өнөөдөр тус цехийн Зорчигч тээврийн хэсэг зургаан автобусаар “бүл нэмлээ”. Ингэснээр Чехийн “Карасо”-г халж, Солонгосын ая тухтай, халуунд сэрүүн, хүйтэнд дулаан, монголын цаг уурын нөхцөлд хамгийн зохимжтой “Хьюндай” маркийн автобусаар паркийг бүрэн шинэчиллээ.
П.Нармандах дэлхийн уул уурхайн топ арван үйлдвэрийн нэг “Эрдэнэт”-ийн уурхайчдыг 20 гаруй жил зөөж байгаагаараа бахархана. Өмнө нь Баяжуулах үйлдвэрт хүдэр хүргэдэг белазын жолооч явсан энэ эрхэм өнөөдөр улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг баялаг бүтээгчдийнхээ аюулгүй байдал, тав тухыг ханган гэр, ажлын хоорондох “аялал”-ыг хариуцаж явна.
Тэд хотоос гарах эцсийн зогсоол дээр цагтаа цуглаж цуваанд жигдэрлээ. Замын урсгалд ганц нэг машин таарч, Зууны манлай үйлдвэрийн уурхайчдыг хүндэтгэн автобусны цувааг зогсон өнгөрүүлнэ. Эрдэнэт хот нойрноос сэржээ…
М.ОДГЭРЭЛ



Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
