Согтуурсан үедээ автомашинуудын толь хулгайлсныг илрүүлжээ

2017 оны 10-р сарын 27 өдөр, 18 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
22780132_717021928491225_2997449998521589127_n

Улаанбаатар хотын хэмжээнд 2017 оны 10-р сарын 26-с 27-нд иргэд, байгууллагаас 2028 удаа холбогдсоноос гэмт хэргийн 268, зөрчлийн 1398, зам тээврийн ослын 362 мэдээллийг шалгасан байна.

Энэ өдөр гэмт хэргийн шинжтэй 88 үйлдлээс 41 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Тухайлбал:

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 46 дугаар байрны гадна зогсоолд байсан 4 автомашины 7 ширхэг толийг тус дүүргийн 8 дугаар хороонд оршин суух хаягтай Э согтуурсан үедээ хулгайлсныг тухайн хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Энхчимэг, олон нийтийн цагдаа Э.Төгөлдөр нар илрүүлснийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх