Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын хуульчдын холбооны гуравдугаар их хуралд оролцогчдод илгээлт явууллаа. Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд :
“Монголын нийт хуульчдад болон энэ хуралд төлөөлөгчөөр сонгогдсон эрхэм хуульчид, шүүгч, прокурор, өмгөөлөгч Та бүхэнд амжилт хүсэн мэндчилье.
Монголын хуульчдыг үнэт зүйлээр нь нэгтгэн, хөгжиж буй улсад тохирсон онцлог бүхий мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хуулиар байгуулсан нь хууль зүйн салбарт томоохон дэвшил болсон бөгөөд өнөөдөр та бүхэн гурав дахь удаагаа хуран чуулж байна.
Нийгмийн эмч, шударга ёсны элчийн эрхэм үүргийг хүлээдэг хуульчид та бүхэн аливаа нөлөөнд автдаггүй, чигч шударга байх нь нэн чухал. Энэ үүднээс Монголын төр хуульчдадаа хамгийн түрүүнд итгэж ёс зүй, хариуцлага, ур чадвар, хөгжил дэвшлийн асуудлаа бие даан шийдвэрлэж хараат бусаар орших онцгой эрхийг олгосон юм.
Өнөөдөр нийгэмд шударга ёс алдагдаж, хуулийн засаглал хүчгүйдэж байна. Энэ гажуудлыг засаж шударга ёсыг сахиулан хуулийн засаглалыг тогтооход шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчид та бүхэн гол хүч, тулах багана нь болох учиртай. Тиймээс хуульчид шударга ёсны элчийн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн, олон нийтийн итгэл, найдварыг хөсөрдүүлэхгүйгээр үнэнч шударга, хариуцлагатай, зоримог, санаачилгатай байж, зарчимч байдлаараа нийгэмд манлайлах хэрэгтэй.
Шударга ёсыг тогтоох, хуулийн засаглалыг төлөвшүүлэн бэхжүүлэх, авлига болоод түүнийг цэцэглүүлэн хөгжүүлж ард түмний эрхийг зөрчдөг бүлэглэлтэй тэмцэх нь амар хялбар ажил биш, та бүхний эрхэм зорилго, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зорилго хоёр нэг юм.
Монголын Хуульчдын холбоо бол жирийн нэг төрийн бус байгууллага биш бөгөөд төрийн зарим чиг үүргийг хуулиар шилжүүлэн авсан, “Хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх, хууль зүйн бодлогын асуудлаарх хуульчдын байр суурийг Улсын Их Хурал болон Засгийн газарт хүргэх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, ухамсар ёс зүйтэй, мэдлэг чадвар бүхий хуульчдыг бэлтгэх, хуульчдаа чанаржуулах” зэрэг өргөн хүрээний эрх, үүргийг хэрэгжүүлдэг байгууллага.
Тиймээс хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж, нэр хүнд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлаа бататган, дараа дараагийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага, холбоодод үлгэр дуурайл болох эрхэм үүрэг бас та бүхэнд ногдож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие хуульчдадаа хөндлөнгийн нөлөөгүйгээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэн өгөхийг онцгойлон анхаарч, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах, шүүгчийн сонгон шалгаруулалтад мэргэжлийн ур чадвар, туршлагаас гадна хувь хүний ёс зүйн шаардлагыг шалгуур болгодог эрх зүйн орчинг бүрдүүлэх, Монгол Улсад эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө та бүхэнтэй хамтран ажиллах болно.
Монголын Хуульчдын холбооны их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэжээ.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

PARLAMENTIIN ZASAGLALTAI OROND ERONHIILOGCH ZASGIIN BURELDEHUUNEE MEDEJ BAIH ESGUI