18 жил нууцалсан хэргийн захиалагчийг Ц.Нямдоржоос өөр хэн ч зарлаж чадахгүй

2017 оны 10-р сарын 30 өдөр, 13 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
323148159e5cd41b48e601

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 54 жилийн өмнө алуулсан Жон Кеннеди ерөнхийлөгчийн хэргийг сэргээж олныг шуугиулав. 1963 оны 11 дүгээр сарын 22-нд Техасын Даллас хотод мэргэн буучийн суманд амиа алдсан Жон Кеннедигийн хэргийн нууц өнөө хэр тайлагдаагүй. Америкчууд уг хэргийг санаатай аллага гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч захиалагч нь хэн бэ, алах шалтгаан юу байв гэдгийг тогтоож чадаагүй. Америкчууд эрт урьдын хэргийг сэргээж байхад  Монголд 18 жил нууц байсан С.Зоригийн гэх хэргийн захиалагчийг зарлана гэдгийг У.Хүрэлсүхийн Засгийн газрын ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж палхийтэл хэлж орхив.

Тэрээр ажлаа дөнгөж авмагц хамгийн түрүүнд ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж,  үүрэг чиглэл өгсөн. Түүний даалгавруудаас  олны анхаарлыг татсан нь талийгаач С.Зоригийн хэргийн захиалагчийг ил болго гэдэг чангахан даалгавар байлаа. Өнөөдөр гадаа нарлан суугаа хөгшчүүл,автобусанд чихцэлдэн яваа хүмүүс энэ хэргийн тухай шивэр авир ярилцаж, Ц.Нямдорж сайдад итгэж байгаагаа ярьж байна. Найдахгүй ч байхын аргагүй. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд хуулийнхан хэрэг гарах үед яг дэргэд нь байсан талийгаачийн эхнэр Булганаас эхлээд гудамжны хулгайч,улстөрч хичнээн ч хүнийг шалгав,хорив,цагдав.

Ид шидийн ертөнцөд нэр алдар нь тулаанчдаас үнэндээ үүнийг хэлэх чадвартай, зориг зүрхтэй хүн гарсангүй. Далд ертөнц,чөтгөр шулмас,сүнс сүүдэртэй уулздаг учирдаг гэх монгол, орос зөнч, бөө,далдыг харагч хэн ч үнэнийг хэлж чадсангүй өнөөг хүрэв. Энгэр дүүрэн гавъяа шагналын одон медальтай Монголын нэртэй төртэй хуульчид ч бас төөрч будилсаар тархи нь “эргэсэн”. Ийм цагт Ц.Нямдоржид итгэх итгэлийн гэрэл гялсхийв. Сайдын хэлснийг бүгд цээжилжээ. Сайдын үүрэг болгож буйгаар,уг хэргийг тагнуулын байгууллага шалгасан, цагдаагаас хол байсан гэдэг асуудал ярихгүй. Цаашдаа цагдаагийн мэргэжлийн албад энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй.  Нарийндаа бол энэ тагнуулын биш цагдаагийн харьяаны л хэрэг шүү дээ. Хүн амины хэргийг цагдаа шалгадаг биз дээ.

Захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгууллаа гээд хэвлэл мэдээллээр яриад байсан. Одоо тэр захиалагч нь байдаг юм бол зарлах арга хэмжээ ав. Прокурор, тагнуултайгаа ярь. Тэгээд зарла. Юуг нь хүлээгээд байгаа юм. Эхэлж захиалагчийг нь олж тогтоочихоод тэдний үүрэг даалгаврын дагуу хүний амь хөнөөсөн хүнийг нь олж тогтоодог хуультай биз дээ. Энгийн логик биз дээ” гэсэн. С.Зоригийн хэрэгт шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар гэгч өөр дээрээ “хэрэг хүлээж, хууль хяналтын байгууллагаар тоглож тохуурхаж байдаг этгээд юмсанж. Хүн амины өчнөөн хэрэг өөртөө хүлээж цагдаа нарыг баахан төөрөгдүүлж чирэгдүүлж худлаа ярьдаг “өвчтэй” болсон хүний  “үлгэр,туульс” мэт  мэдүүлгээр бүх зүйл явлаа гэдгийг сайд онцгойлон анхааруулсан.

Монгол Улсын иргэн Булган гэдэг хүнийг бүтэн жил хорьчихоод яагаад гэрч ч биш хохирогч ч биш болгочихож байгаа юм бэ, яагаад түүнийг шүүх хуралд оролцуулдаггүй юм гэдгийг ч асуув. Мэргэжлийн хуульчид байтугай жирийн хүн ч  Булганы хэлсэн ам зургаар хүн шийтгээд байгааг мэддэг болсон.  Хэрэв С.Зоригийн аллагыг захиалсан юм бол хэн захиалав, улстөрийн зорилготой аллага юм бол төлбөртэй байж таарна. Энэ мэтчилэн олон асуулт хариу нэхсээр,гэмт хэрэг нууцаа далдалсаар удав. Үнэхээр Монгол Улсад шударга үнэн гэж байгаа бол С.Зоригийн гэх хэрэг баахан дуулиан шуугиан тарьж олныг цочирдуулчихаад чимээгүйхэн алсран одох учиргүй билээ.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 3 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.179.24.***)
    2017/11/01 18:43

    Elbegdorj zaxialsan gedegiin ard tvmen medejl bgashde svrjegneed bxiin elbegdorjiig xorij baitsagaad xvleelgeldee

    (0) (0)
  2. Иргэн
     (202.131.22.***)
    2017/11/01 09:23

    Энэ хэргийн үнэн мөнийг, жинхэнэ захиалагчийг ард түмэнд зарлах зүрх зоригтой аавын хүү Ц. Нямдоржоос өөр хүн өнөөдөртөө Монгол улсад алга шиг байнаа. Энэ хэргийг нэг тийш болгож олон нийтийн санааг амрааж өгөөч, гүйж байна.

    (0) (0)
  3. Иргэн
     (202.131.22.***)
    2017/11/01 09:22

    Энэ хэргийн үнэн мөнийг, жинхэнэ захиалагчийг ард түмэнд зарлах зүрх зоригтой аавын хүү Ц. Нямдоржоос өөр хүн өнөөдөртөө Монгол улсад алга шиг байнаа. Энэ хэргийг нэг тийш болгож олон нийтийн санааг амааж өгөөч, гүйж байна.

    (0) (0)