Ерөнхий боловсролын сургуулиуд олимпийн хөдөлгөөнийг сурталчилна

2017 оны 11-р сарын 02 өдөр, 16 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
07b6a4e276e08dc51bfb7980e2de8dd

Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спорт хорооноос өчигдөр ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны удирдамжийг танилцууллаа. Болзолт уралдааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиуд олимпийн танхимыг тохижуулж, олимпийн хөдөлгөөний түүх сэдвээр бага, дунд, ахлах ангийнхны дунд гар зургийн болон шүлэг, эссе бичлэгийн уралдаан зарлах, биеийн тамирын материаллаг бааз, орчин нөхцлийг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Монгол Улсын хэмжээнд олимпийн хөдөлгөөнийг сурталчлан таниулах, сурагчдад бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зорилготой “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан өчигдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд хоёр үе шаттай болох юм. Энэ үеэр дүүргийн Боловсролын хэлтэс, Биеийн тамир, спортын хороо, Сүхбаатар дүүргийн Олимпийн зөвлөл хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх