Ааваа магтан дуулах дуртай дуучин

2017 оны 11-р сарын 03 өдөр, 16 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenehuu

Дуу бүхэн өөрийн амьдралтай. Тэрхүү дууны амьдралыг дуучин хүн л бий болгодог билээ. Цаг хугацаа улиран одовч сэтгэлд уяатай, уянгатай олон сайхан уран бүтээл өнөөгийн бидний дунд хоногшин үлдсэн байдаг. Мөн шинээр олон сайхан уран бүтээлч, уран бүтээлүүд төрөн гарсаар байгаа билээ. Өнөө цагийн дууны ертөнцөд өөрийн өнгө төрхөө олж олон сайхан дуугаараа бидний сэтгэл хийгээд сонорыг мялааж яваа дуучны нэг бол Б.Эрдэнэхүү билээ. Тэрээр түүний дууг шимтэн сонсох дуртай фэнүүддээ зориулаад 11-р сарын 09-ний өдөр өөрийн анхны бие даасан “Малчин ааваа магтан дуулъя” тоглолтоо хийх гэж байгаа гэнэ. Дуучин Б.Эрдэнэхүү аль хэдийнээ тоглолтын бэлтгэлдээ ороод тунчиг завгүй гүйж яваад манай дуранд ийнхүү өртлөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх