Өнөөдрийн дорны зурхай

2017 оны 11-р сарын 05 өдөр, 08 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bich

-Аргын тооллын 11 сарын 5. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 16, улаан бич, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, гал суудал, 8 цагаан мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:42-17:28.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд тус ашиг олох сайн. Гэвч бар, туулай жилтнээ цээртэй.
-Хулгана, луу, бич жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтэн сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, газрын ам нээх, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө оруулах, буян хишгийн даллага, шид бүтээл үүсгэхэд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд. 

Зурхайч Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх