Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар хамтран “Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд өчигдөр зохион байгууллаа.
Иргэдийн шилжилт хөдөлгөөний өнөөгийн чиг хандлага, сургамж, тулгамдсан асуудлыг хэлэлцэж гадаадын иргэний эрх зүйн байдлыг зохицуулж буй үндэсний хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, холбогдох эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилготой тус олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б. Энхбаяр нээлээ. Харин Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д. Мөрөн “ “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь” сэдвээр үндсэн илтгэлийг тавьсан юм. Тэрээр Гадаадын иргэний эрх зүйн байдлыг тогтоож, гадаадын иргэн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суухтай холбогдсон харилцааг зохицуулж буй Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгож шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг “Бүртгэл, хяналтын системийг боловсронгуй болгох, виз мэдүүлэх шат дамжлагыг багасгах, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэдийг гарах-орох виз авах шаардлагаас чөлөөлөх асуудлыг олон улсын жишигт нийцүүлэх, Монгол Улсын иргэнээс төрж, гадаад улсын харьяалалтай болсон иргэн, тэдний үр хүүхдэд виз, оршин суух зөвшөөрөл олгох асуудалд хөнгөлөлттэй хандах зэрэг байна” хэмээн тодотгосон юм.

Түүнчлэн тус хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачид, ЭСЯ-ны төлөөллүүд илтгэл тавьж, тухайн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Эдгээр илтгэлүүд нь өнөөдрийн тулгамдсан асуудлуудыг хөндсөн, судалгаа, шинжилгээнд тулгуурлаж шийдвэрлэх гарцыг хайсан сонирхолтой илтгэлүүд байлаа. Тухайлбал, Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Я. Ариунболд “ Олон улсын эрх зүй ба хүний эрхийн асуудлын талаар үндэсний хууль, тогтоомжид тусгагдсан байдал”, ШУТИС-ийн багш, БуХС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын эрхлэгч Н. Галиймаа “ Орчин үеийн шилжилт хөдөлгөөний онолын чиг хандлага”, НҮБ-ын ОУШХБ-ын Монгол дахь салбарын ахлах ажилтан Р. Оюунбилэг “ Шилжилт хөдөлгөөний олон улс дахь нөхцөл байдал”, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны консул Кил Кан Муг “ БНСУ-ын цагаачлалын бодлогын чиг хандлага болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, ТИКА-ийн Улаанбаатар дахь ерөнхий хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи “ Туркийн цагаачлалын бодлого”, Мандах бүртгэл дээд сургуулийн багш Л. Дансранбавуу, Н. Цолмон нар “ Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нь: Монгол Улсын жишээн дээр”, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга “ Гадаад шилжилт хөдөлгөөний талаар төрөөс баримталж буй бодлогын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” зэрэг сэдвээр илтгэлүүд тавилаа.

Өчигдөр болсон олон улсын эрдэм шинжилгээний хурлын нэг онцлог нь Монгол Улсын иргэд олноор оршин суудаг болон Монгол Улсад хамгийн олон иргэд нь оршин сууж буй Элчин сайдын яамдын төлөөллүүд нэгэн дор цуглаж, харилцан туршлагаа солилцож, тулгамдсан асуудлаа ярилцсанд байлаа. ЭСЯ-уудын төлөөллийн нэг болох БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны II нарийн бичиг С.Заяа “БНХАУ-ын хилээр орох, гарах асуудал” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд тэрээр “ Хоёр орны иргэд харилцан зорчих тоо жилээс жилд нэмэгдэж байна. БНХАУ-д орж буй иргэдийн тоо жилд давхардсан тоогоор 1.5 сая, БНХАУ-аас Монгол уруу орж буй иргэдийн тоо 13 мянга орчим байна. Монгол иргэдийн БНХАУ руу зорчих нь манай улсын иргэд Монголд зорчиж буй тооноос арав дахин их байна” гэдгийг онцолсон юм.

Ийнхүү “Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлаар олон олон асуудлыг хөндөж, өргөн хүрээний багц мэдээллийн хүргэсэн ач холбогдолтой хурал болж өндөрлөлөө.









Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
