Монголын №1 тагнуулч Б. Хурцыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж албан тушаалаас нь холдуулсан. Алга урвуулахын чинээ хоромхон хугацаанд албан тушаалаасаа буусан Б.Хурц яах ийхийн зуур БНСУ-д суух элчин сайдаар томилогдоодхов. Түүний хувьд харин ч “сохорсон биш завшив” гэгч болсон байж магад. Монголын төрийн ажлыг хэн ч ойлгохоо больсон.Үүдээр гарсан хүн тооноор орж ирэв гэдэг шиг хэн ч өнөөдөр муу нэр зүүгээд төрийн албанаас чөлөөлөгдлөө гэхээд маргааш нь ”Уучлаарай,энэ хүн төрд хэрэгтэй зайран мөнөөсөө мөн байжээ” гээд дээш нь өргөөд л суга дэвшүүлнэ. Б.Хурц ч үүний тодхон жишээ нь. Хэдэн жилийн өмнө түүнийг “Франц, Англи, Герман зэрэг гурван улсын хил дамнуулан хүн хулгайлсан хэрэгтэн. Германд шоронд хоригдож байгаад ирсэн” гээд л шуугиж байсан. Гэтэл удаагүй байтал дээдэс ангийнхан түүнийг “гэрлийн хурд”-аар дээш татаж АТГ-ын дэд дарга болгоодохсон. Дараа нь Тагнуулын газрыг толгойлох хүн энэ мөн гээд суудлыг нь өөрчлөөдөхсөн. Б.Хурц гэдэг хүн “амандаа алтан халбага зууж төрсөн” бололтой юм билээ. Энэ хүнийг “Та дээшээ,бүр дээшээ” хэмээн өөд нь залаад байх ямар гавьяатай вэ, Германы шоронгоос яаж гарсан юм бол, Монголын төр түүнд өртэй юу гэхчлэн асуулт байнга хариу нэхдэг. Гэвч тэр бүгд таагдашгүй оньсого хэвээр үлдэнэ. Хөрөнгө орлогын мэдүүлэг нь түүний амьдрал гайхалтай баян тансаг гэдгийг илтгэнэ. Түүний бүтэн жилийн орлого 101 сая 654 мянган төгрөг байдаг. Харин түүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 632 сая 400 мянга. Үл хөдлөх хөрөнгө нь 2 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгддэг. Үүнд 7 барилга байгууламж багтаж байгаа. Төрийн албанд ажилласан хүн ийм их хөрөнгийг хэрхэн бий болгосон нь бас л нууц. Хамаг монголчууд гахай чирээд ганзгын наймаанд явж байхад Хурц төрийн ажлаа хийгээд л өрөөндөө сууж байсан. Гэтэл хуруугаа ч хөдөлгөөгүй хүн хөрөнгөжсөн нь олны анхаарал татдаг. Хөрөнгөө нуусан хэрэг нь илэрч байсан ч тэгсхийгээд намжсан нь олон жилийн өмнөх явдал. Б.Хурц АТГ-т байцаагдаж байна гэх ч юм уу түүнтэй холбоотой хүн зодлоо,газрын наймаа хийлээ,албан тушаалаа ашиглаж хууль бусаар мөнгө завшсан гэх мэт хэрэг бишгүй дуулддаг ч бас л чимээгүй болдог. Үүнийг хэлэхийн учир нь, ардчиллыг дээдлэгч ,ард түмний итгэлийн зул Ерөнхийлөгч Х.Баттулга маань Б.Хурцыг Элчин сайдаар томилсон шийдвэрт хориг тавих болов уу гэснийх. Монголын төрд нууцлаг гэхэд дэндүү Б.Хурцын талаар тэрээр юу хэлэхсэн бол хэмээн ард түмэн хүлээж байна. Монголын төрийн хамаг нууцыг мэддэг Б.Хурцыг заавал гадаадад элчин сайдаар суулгах тийм чухал уу. Монголын өндөр дээд мяндагтнуудын тухай дэндүү гэхэд багадмаар их мэдээлэлтэй түүнд хэн ч юу ч хэлэх эрхгүй юм уу гэлтэй. Тэгэхээр толгойг нь зөөлөн илэхгүй бол өөрсдөө уначих гээд дэнжигнэдэг байж ч болох хэмээн гадуур ярилцах аж. Олны үг ортой,дамын үг даажинтай гэдэг хойно худал гэх аргагүй ээ.
Н.Дөл

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
