Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзав.
Сайд Д.Цогтбаатар Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэн, манай хоёр орон эдийн засгийн харилцаагаа хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэхийн чухлыг онцлов. Тэрээр мөн дэлхийн томоохон зах зээлийн хажууд байрлах Канад Улсын эдийн засаг, гадаад худалдааны бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх туршлагаас манай улс суралцах зүйлс их байгаа тухай дурдав.
лчин сайд Дэвид Спрул Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэж, хоёр орны харилцаанд улс төр, эдийн засгаас гадна батлан хамгаалах салбарын харилцаа чухал ач холбогдолтойг онцлон, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Канадын Засгийн газрын Хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгааг онцлон тэмдэглэв.
2018 онд Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жлийн ой болно.
Ноён Дэвид Спрул өмнө нь Бангладеш, Афганистан, Тайланд, Норвеги, Ливи улсуудад Канад Улсын Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 18-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан. Тэрээр улс төрч, хуульч мэргэжилтэй.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Oo ashguidee odoo mongold viz ni daragdahuu