Б.Уянга (League of Legends World Championship-2017)-г нээлээ

2017 оны 11-р сарын 07 өдөр, 12 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15100242855a01245d9ef3f

Компьютерийн тоглоомын мэргэжлийн багуудын ДАШТ (League of Legends World Championship) 2011 оноос эхлэн жил болгон зохиогдож байгаа билээ. Уг тэмцээний 2017 оны финалын тэмцээн 11 дүгээр сарын 5-ны өдөр Бээжин хотын “Шувууны үүр” олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд зориулсан концертод алдартай олон дуучид, хөгжимчид болон хамтлагууд уригдан оролцсоны дотор АНУ-д амьдарч уран бүтээлээ туурвидаг Монгол охин Болдбаатарын Уянга тусгай зочноор уригдан оролцож компьютерийн тоглоомын алдартай баатаруудын аялгууг амилуулсан байна.

Уг тэмцээний шагналын сан нь 100 сая ам.доллар бөгөөд жилд 100 сая гаруй хүн үздэг юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх