Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд сар бүр хураамж төлдөг. Тэгсэн атлаа мөнгө төлснийхөө төлөө үйлчилгээ авъя гэхээр үйлээ үзэж үсээ зулгааж хаях нь дөхдөг. Клиникийн томоохон эмнэлгүүдэд үзүүлэх гэж урт дараалалд зогсож дугаар авах бөгөөд наад зах нь 10,20 хоног хүлээж байж сая нэг үзүүлнэ. Хэвтэж эмчлүүлнэ гэдэг мөрөөдөл. Үхэх сэхэхийн даваан дээр ирсэн хүн л хурдан түргэн хэвтэнэ. Түүнээс биш хүссэн хүн бүр хэвтэнэ гэвэл гонж. Дүүргийн эмнэлгүүд ч ялгаагүй цахим дугаар өгөх бөгөөд бас л хэдэн өдрөөр хүлээнэ. Дүүргийн эмнэлэгт арын хаалгагүй бол хэвтэх гэж мянган юм болно. “Ор байхгүй,сарын дараа ир гэсэн хариу авах юу ч биш. Сарын дараа ирээд хэвтэнэ гэж горьдох хэрэггүй.
Шинжилгээ өгнө гэдэг бас л хэцүү дээ. Үүрийн торон жирэнгээр л очихгүй бол барианд орно гэж горьдолтгүй. Нойроо хугаслан байж ирвэл азтай 50 хүнд багтана. 51 дэх хүн болвол тэгээд л өнгөрлөө. Хувийн лабораториуд үнэ ихтэй болохоор даатгал төлсний хэрэг юу билээ улсын эмнэлэгтээ үзүүлэхийг хүснэ. Гэвч бэрхшээл,зовлон маш их бий. Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй үнээр олгодог эмийг авах гэж ёстой сард хоёр удаа эмийн сангийн гадаа очиж хонох дөхнө. Хичнээн очерлосон ч авах эм нь байхгүй бол бас дахиад өөр тийшээ явна. Хэрэв эмийн жор дээр бичсэн эмний зарим нь байхгүй бол өрхийн эмч рүү дахиж очно. Учир нь нэг ч бай хоёр ч бай эм авсан бол жорыг эмийн сан авдаг болохоор аваагүй эмийг дахин бичүүлэхээс өөр арга байхгүй. Өндөр настан, хөхүүл хүүхэдтэй эхчүүд хөнгөлөлттэй эм авах гэж сард хоёр удаа тамираа барна даа. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажлаа аваад удаагүй ч ард түмнийхээ зовлонг ойлгох нэгэн бололтой.
Төрөөс зайлшгүй хөнгөлөх шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээтэй эмийн сангуудаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Гэвч хөнгөлөлттэй эм авах гэж эмийн санд муужирч унатлаа зогсоно гэдэг шийтгэл л гэсэн үг. Урт дараалалд зогсож байгаа эмгэд,хөгшид үнэхээр өрөвдмөөр. Авдаг тэтгэвэр хэд билээ, үнэтэй эм дийлэхгүй. Тийм болохоор сард хоёр удаа үхэх сэхэхээ үзэхгүй гээд яалтай.
Манай сурвалжлах багийнхан эм олгох товтой сарын эхний өдөр 11 цагийн үед 100 айл орчмын хэдэн эмийн сангаар орсон юм. Тун хэцүүхэн дүр зураг. “Нахиа”-гаар ороход 7-8 хүн арайхийж багтах зайд хичнээн ч хүн мөрөө дэрлэн зогсоно вэ. Өндөр настай,даралт ихтэй,зүрх муутай гэх хөгшчүүл бие биеэ түшин зогсох бөгөөд ээлжилж гадаа гарч салхи амьсгална. “Анхны нахиа”-д ч ялгаагүй бас л пиг. “ Монос” хэд хоногийн дараа өгнө гэж байсан. Сурвалжлах хэсгийнхэн Дашчойлон хийд, “Замбала” дэлгүүр, Сансар хорооллын нэлээд олон эмийн сангаар орвол мөн л адил дүүрэн чихээстэй. Хорооллын “Төхөм” эмийн санд үүрээр ирж зогсоод даралтны эмээ авч чадсангүй гэсээр Сансарт очерлохоор ирсэн хоёр хөгшин үгээ барж явна лээ. Тэгвэл ийм хэцүү явдлыг таслан зогсоох үүргийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл холбогдох албан тушаалтнуудад өгчээ. Аргагүй зөв шийдвэр гаргасан Д.Сарангэрэл сайдад талархая. Эмнэлэг,эмийн сангуудын хүнд суртлыг таслан зогсооно гэдэгт найдъя.
Н.Дөл

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
