УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан өнөөдөр /2017.11.07/ БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг хатагтай Элизабет Барсакийг хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, түүний дотор Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн талаар санал солилцлоо.
Сайд Х.Баделхан Францын талтай ус хангамж, төв цэвэрлэх байгууламж, хот төлөвлөлтийн болон бусад чиглэлээр хамтран ажиллаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэн, цаашид ч бидэнд хамтын ажиллагааны өргөн боломж бий гэдгийг онцолсон юм.
Тэрээр салбарын тулгамдсан асуудал, ялангуяа Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг ойрын үед шийдвэрлэх талаар хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлж байгааг дурьдан Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК –ийн боловсруулсан Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг МСС боломжийн хэмээн үзэж, үүнд үндэслэн тендерийн баримт бичгийг боловсруулж байгаа тухай мэдээлж, ярилцлаа.
Сайд Х.Баделхан юуны өмнө энэхүү төслийн санхүүжилтийг бий болгох нь чухал байгааг онцлов.
Элчин сайд хатагтай Элизабет Барсак УИХ-ын гишүүн Х.Баделханыг Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсонд нь баяр хүргээд БНФУ-ын Дегромент, Эжис компаниуд зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Эрдэнэт хотын “Цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх төсөл”, “Гэр хорооллын ус, ариун цэвэр, орчны эрүүл ахуйн тогтвортой хөгжил” төсөл, “Гэмтлийн эмнэлэгийн түргэн тусламж, хүлээн авахын хэсэгт шинэчлэл хийх” зэрэг төслүүдийг Францын талын хөрөнгө оруулалттай хэрэгжүүлж байгаа талаар мэдээлж, ярилцлаа.
Эрдэнэтийн цэвэрлэх байгууламжийн төслийн хэрэгжилтээс харахад цаашид төслийн барилга, байгууламжийн ажлуудын үе шат бүрд нарийн хяналтыг тогтмол тавьж, технологийн дагуу гүйцэтгэх тал дээр сайтар анхаарах нь зүйтэй хэмээн зөвлөөд Төв цэвэрлэх байгууламжийн тендерийг олон улсад нээлттэй зарлахад Франц Улсын “Артелиа Вилл энд транспорт” ХХК-ийн охин компани болох “Виола” ХХК оролцох сонирхолтой байгааг уламжлав.
Элчин сайд хатагтай Элизабет Барсак төслийг амжилттай, чанартай, олон улсын стандартыг хангаж хэрэгжүүлэхийн тулд тендерийн баримт бичгийг сайтар боловсруулж, сонгон шалгаруулалтад тухайн оролцогч компаниуд техникийн шийдлээ гаргаж иртэл хангалттай хугацааг өгөх хэрэгтэйг зөвлөж, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын зорилтод нийцүүлэх нь чухал болохыг онцлов. Энэ нь хөрөнгө оруулалт хийхэд ч таатай нөхцөл болно гэлээ.
Түүнчлэн “Төслийн санхүүжилтийн хувьд БНФУ-ын Засгийн газарт хөрөнгө оруулалтын хүсэлтээ ойрын хугацаанд хүргүүлбэл асуудлыг богино шийдвэрлэх гарц харагдаж байна. Төв цэвэрлэх байгууламжийн төслийн судалгаа, сонгон шалгаруулалтад цаг хугацаа бүү хайрлаарай хэмээн саналаа нэмж хэлэв.
Уулзалтын төгсгөлд талууд зөвхөн Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл төдийгүй орон нутгийн ус хангамж, ногоон барилгын зураг төслийг боловсруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжтой. Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, ОУВС-тай өргөтгөсөн хөтөлбөр зэрэг нь Францын Засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн зүгээс Монголын талтай хамтран ажиллах боломж, итгэл үнэмшлийг бий болгож байна гэдэгт санал нэгдэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
