УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын хэмжээнд 2016 онд 5,8 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч, 8,7 сая.Гкал дулааны эрчим хүч тус тус үйлдвэрлэж, 1,4 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч импортоор авч, 33.9 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч экспортолжээ. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2017 оны эхний хагас жилийн дүнгээр3,0 тэрбум кВт.ц болж, 4.4 хувиар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 4.8сая Гкал-д хүрч, 2.2 хувиар, импортын цахилгаан эрчим хүч 3.8 хувиар тус тус нэмэгдсэн байна. Төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 975 МВт хүрсэн нь өнгөрсөн 2016 оны үзүүлэлтээс 20 МВт-аар өсчээ. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 649.3 мянган хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж ажилласан нь оны эхэнд байсантай харьцуулахад 56.9 мянган цахилгаан эрчим хүчний хэрэглэгчид нэмэгдсэн.Нийт хэрэглэгчдийн 7.2 хувь буюу 46.4 мянга нь аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгч, 92.8 хувь буюу 602.9 мянга нь ахуйн хэрэглэгчид байна гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан танилцуулав.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Эрчим хүчний зохицуулах хороо байгуулагдаад удаагүй ч өөрийн гэсэн үүргээ сайн биелүүлж, эрчим хүчний системийг эдийн засгийн хямралаас гаргахад голлох нөлөө үзүүлж ажилласан гэдгийг дурьдахад таатай байна. Төрийн ажил шуурхай, хүнд сурталгүй, шударга байх учиртай. Тиймээс хүн бүр ажилдаа хариуцлагатай хандаж, төр, иргэн хоёрыг холбох гүүр байх учиртай” хэмээн сануулж байсан юм.
Мөн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “УБДС”ТӨХК-д ажиллалаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн горим ажиллагаа, компанийнтехник эдийн засгийн үзүүлэлт, өвөлжилтийн бэлтгэл хангасан ажлын тайлан, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд болон төвлөрсөн дулаан хангамжийн системд шинээр нэвтрүүлэх техник технологи, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хэтийн төлөв, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулав.
Тус компанийн хэмжээнд 2017-2018 оны өвөлжилтийн ажлыг бүрэн хангасан бөгөөд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд өөрийн хөрөнгөөр 820 сая төгрөгийг зарцуулж ХУД-ийн 4 дүгээр хороонд байрлах Нэгдсэн эмнэлэг, 34 дүгээр сургууль, 63 дугаар сургууль, 12 дугаар цэцэрлэг зэрэг 7 газрын 15 барилга обьектыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг хийж гүйцэтгэжээ.
Эрчим Хүчний Сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Засгийн Газрын 258 дугаар тогтоолоор баталсан агаар орчны бохирдол ихтэй 5-н байршилд байгаа68 халаалтын зуухыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг эрчимжүүлж,богино хугацаанд зохион байгуулахыг үүрэг болголоо.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
