“Чингис хаан”- одонт, МУГЖ дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог III” тоглолтоо энэ сарын 10, 11-нд “The Corporate Hotel & Convention centre”-ийн тайзнаа толилуулна.
Тэрбээр анхны бие даасан “Монгол сонгодог” тоглолтоо 2011 онд хийж байсан бол дараагийн “Монгол сонгодог II” тоглолтоо 2015 онд олон түмэндээ өргөн барьсан билээ.
Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, ОХУ-ын Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж буй тэрбээр энэ жил Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардифф хотноо болсон “BBC Cardiff Singer of the World” уралдаанд амжилттай оролцож, “Дэлхийн дуучин”-аар шалгарсан таван дуучны нэгээр тодорсон билээ.
МУГЖ Г.Ариунбаатар нь
- М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XXIV уралдааны тэргүүн байр,
- Муслим Магомаевын нэрэмжит ОУ-ын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр,
- “Байкал” ОУ-ын дуурийн дуулаачдын II уралдааны тэргүүн байр,
- П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны тэргүүн байр, Гран приг хүртэж,
- Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо болсон “BBC Cardiff Singer of the World” уралдаанд “Дэлхийн дуучин”-аар шалгарсан.
“Монгол Сонгодог III” тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Монгол Мюзик” төслийг хэрэгжүүлэгч “Монгол Контент” ХХК, ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллаж байна.
Түүнчлэн Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын Филармони, “Лемон” студи зэрэг 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамтран ажиллаж байна.
Тоглолтод “Никитон” хамтлагийн дуучин, МУГЖ Б.Батчулуун болон Оросын Холбооны Улсын Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Батчимэг оролцоно.
Дуучин С.Батчимэг нь
- Ардын жүжигчин Г.Хайдавын нэрэмжит дуурийн дуулаачдын улсын уралдааны II байр
- ОХУ-ын Ардын жүжигчин Лхасаран Линховойний нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдааны тэргүүн байр
- Сонгодог урлагийн олимп гэгдэх “Байкал” олон улсын уралдааны III байр
- Шилдэг дүр шалгаруулах “Учиртай гурван толгой” улсын VII уралдаанд Хоролмаагийн дүрээр тэргүүн байрын эзэн болж байжээ.
Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт дуучин Г.Ариунбаатар Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг үзэгчдэдээ толилуулах бол хоёрдугаар хэсэгт дэлхийн нэр хүндтэй томоохон дуурийн театруудад дуулдаг гадаадын алдартай бүтээлүүдээс дан хөгжим болон оркестртэй хамтран дуулах юм.
Арваннэгдүгээр сарын 10, 11-ний өдөр The Corporate Hotel & Convention centre-д болох энэхүү тоглолтын тасалбар 60’000, 80’000, 100’000 төгрөгийн үнэтэй.
Тасалбарыг ticket.mn цахим хуудаснаас захиалж авах эсвэл 1900-1800 дугаарт холбогдон захиалах боломжтой.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
