Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь суурин төлөөлөгч, хадагтай Ёланда Фернандез Ломментайг хүлээн авч уулзлаа. АХБ-ны суурин төлөөлөгчийн зүгээс БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг Засгийн газрын гишүүнээр томилогдсонд баяр хүргээд, Монгол Улсын Засгийн газартай урт удаан хугацаанд үр дүнтэй үргэлжилж ирсэн хамтын ажиллагаагаа цаашид ч улам өргөжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хувьд өнгөрсөн хугацааны хамтын ажиллагаагаа эргэн харахад тээвэр, дэд бүтцийн салбараас харьцангуй бага буюу явцуу хүрээнд байгаа нь чамлалттай. Энэ байдлыг өөрчлөхөөр 2017-2020 онд АХБ-наас, Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх “Түншлэлийн стратеги”-д тусгасан талаар танилцууллаа.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монгол Улс нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэнээс хойшхи хүнд цаг үед АХБ техникийн болон буцалтгүй тусламж хэлбэрээр олон удаагийн дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд, энэ онд тохиож буй АХБ-ны 50 жилийн ойн баярын мэнд хүргэв. Улмаар Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бодлого, өөрийн зүгээс хийхээр зорьж буй ажил болон байгаль орчин, аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах саналаа АХБ-ны суурин төлөөлөгчид уламжилсан юм. Тухайлбал, байгаль орчны лаборатори, цаг агаарын мэдээ цуглуулах дэд станцын шинэчлэлийг хөнгөлттэй зээлийн нөхцөлөөр шийдвэрлэх зэрэг саналаа хэллээ. АХБ-ны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломментай “Ногоон зээлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр аялал жуулчлал, агаар, орчны бохирдлын асуудлыг хувийн хэвшилд тулгуурлан шийдвэрлэх БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд ирэх долоо хоногт болох уулзалтаар дээрх асуудлуудыг ажил хэргийн төвшинд тохиролцон шийдвэрлэх боломжтой гэдгийг дуулгасан юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
