Монголын кино урлагийг хөгжүүлэх гэж зүтгэж яваа залуухан зургаан найруулагч “Карма” буюу үйлийн үр сэдвийн дор хамтран уран бүтээл туурвихаар зориг шулууджээ. Тэд “Хязгааргүй үнэн худлын дунд гагцхүү үйлийн үр оршино” хэмээн хүний сайн, муу хийсэн үйл бүхэн гурван цагийн амьдралд харилцан уялдаатай болохыг уран бүтээлээрээ харуулахаар шийдсэн байна. Найруулагчдын багийг танилцуулъя.
Б.Ганболд /Хамба студи/,Ш.Доржсүрэн /ДОЗ энтертайнмент/,Ч.Ганзориг /Монголфильм студи/,
Ч.Батбаяр /Мазаалай студи/,П.Дэлгэрбаяр /Абсолют студи/,Б.Чингүүн /ЕСҮ фильм/ нар юм.
Зургуул хамтран ажилласан сонирхолтой уран сайхны киногоо шинэ оны өмнө гаргахаар төлөвлөжээ. Үзэгчид нэг киноноос зургаан өөр өнгө, зургаан өөр санааг хүлээн авах болно гэдгийг тэд амалж байна. Нийгэмдээ эерэг, зөв мэдээллийг түгээхээр нэгдсэн найруулагч нар ашиг олохыг чухалчлаагүй гэдгээ ам бардам ярьж байна. Тэдний хувьд “Үйлийн үр” сэдвийг ямар жанраар гаргах вэ гэдгийг сугалаагаар шийджээ. Өөрөөр хэлбэл, тэд триллер, драма, эротик гэх мэт зургаан өөр жанраар нэг сэдвийг илэрхийлэн гаргах юм. Олны сэтгэлд нийцсэн даацтай бүтээл төрөх нь дамжиггүй гэж мэргэжлийнхэн найдлага тавьж буй.
Н.Дөл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
