Монголд сүүлийн хэдэн жил цааны годон гутал өмсөх моод дэлгэрсэн. Монголчуудын өмсдөг гутал нь годон, унадаг машин нь “Приус” гэх яриа гарсан нь учиртай. Гүн тайгад хүйтний хүйтэнд амьдардаг цаа гээч амьтан тэсвэр хатуужилтай гэж янзтай. Тэд цас зуд,ямар ч хүйтнийг ажрахгүй давдаг юм гэсэн. Тийм амьтны шилбэний арьсаар хийсэн гутал өмсөхөөр халуу дүүгэлгүй яах вэ. Харин саяхнаас ийм гутал өмсөөд байвал халуун чанартай арьс хөлийг байнга халууцуулсаар байгаад чөмөг хайлуулах аюултай гэх яриа сонсдох болов. Нээрээ ч Хөвсгөлийн тайгын цаатнууд тэр хүйтнийг цааны арьсан дээл,годон гутлаар туулж урин дулаантай золгодог байх. Төв суурин газарт хөлнөөсөө халуу шатаад явах эрүүл мэндэд сайн байхгүй нь лавтай. Настайчууд биеийн илч барагдлаа,байнга хөл даарах боллоо гэлцдэг. Өтөл настай хүмүүс годон гутал өмсөх нь буруугүй байх. 30 ч хүрээгүй идэр залуус годон гутал, ангийн арьс өмсөхөөр чөмөг хайлах өвчтэй болдог гэдэг үнэний ортой ч байж мэднэ. Оросууд ялангуяа якутууд хүйтний эрч чангарсаар -50 хэм хүрэхэд годон гутал өмсдөг,хүүхдүүддээ өмсүүлдэг юмсанж. Бид нар шиг -10 хэмд өмсөх нь ховор. Сибирийн чөмөг царцам хүйтэнд ч манайхан шиг бүгдээрээ годон гутал өмсдөггүй. Тайгын анчид л өмсдөг гэж буриадууд ярих. Мода дагаж хуйлрах ч яамай эрүүл мэнддээ л анхаарал тавь,залуус аа.
Н.Дөл


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
