Засгийн газрын өчигдрийн /2017.11.15/ хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг ирэх онд барьж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг судалж, саналаа танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан сарын өмнө байгуулсан.
Ажлын хэсгийн боловсруулсан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Одоогийн Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг зайлуулах, үнэргүйжүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг арилгах, тоног төхөөрөмж, барилгын байдалд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, цаашид хэрхэх талаар судлах зэргийг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.
Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор Улаанбаатар хотод амьдарч байгаа сая гаруй хүний ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэж, хүрээлэн буй орчны бохирдол буурна гэж Засгийн газар үзлээ.
Одоогийн байдлаар 225 үйлдвэр, аж ахуйн газар зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.8-4.1 дахин их химийн бохирдолттой усыг цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна. Байгууламжийн цэвэрлэсэн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс 5.9-12.4 дахин их байгаа нь хотын ундны усны эх үүсвэр болох Туул голыг их хэмжээгээр бохирдуулж байгаа юм.
Нүүрсний экспортын тээвэрт зохицуулалт хийнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгой, Оюутолгой ордын ашиглалт, нүүрсний тээвэр, Цагаан хадны гаалийн баталгаат агуулахын өнөөгийн байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Үүнтэй холбогдуулан Цагаан хадны гаалийн хяналтын талбайн ажлыг идэвхжүүлэх, экспортын нүүрсний тээвэрлэлтэд зохицуулалт хийх санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Мөн нүүрсний тээвэр эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн шалгалт хийхийг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгов.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар Гашуунсухайтын боомтод ажиллаад ирсэн байна. Энэ оны долоодугаар сарын 10 хүртэл энэ боомтоор өдөрт нүүрс ачсан 1200-1500 хүнд даацын автомашин нэвтэрч байсан бол мөн өдрөөс хойш өдөрт 500-600 болж буурчээ.
Монголоос мах, буу зэвсэг гэх мэт хууль бус бараа хилээр гаргадаг учир хяналт шалгалтаа чангатгах дээд газрын шийдвэрийн дагуу тоог багасгасан гэж БНХАУ-ын тал тайлбарладаг тухай Гашуунсухайт боомтын Гаалийн газрын дарга Б.Даваасүрэн хэлсэн байна.
Үүнээс болж нүүрс ачсан автомашины 100 орчим км үргэлжилсэн дараалал үүсч, жолооч нар өнөөг хүртэл хэдэн сарын турш автомашиндаа амьдарч байгаа юм. Зарим жолооч шороон замаар тээвэр хийн бэлчээр сүйтгэж, архидалт дагасан гэмт хэрэг их гарч байгаа талаар орон нутгийн иргэд ч сайд нарт гомдол мэдүүлжээ.
Энд нүүрсний тээвэр эрхэлдэг 97 аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, эрүүл мэнд, нийгмийн даатгал, бусад даатгалд хамруулдаггүй байна.
Гашуунсухайтын авто замаар тээвэр хийх стандарт 65 тонн. Цаашид Цагаан хадны боомт хүртэл энэ стандартыг баримтлах, энэ боомтоос Ганц модны боомт хүртэл даацын хэмжээг 100-110 тонн хүргэх нь зүйтэй гэсэн санал багагүй гарч байна. Ингэж нүүрс тээвэрлэвэл 500 автомашин хилээр нэвтэрсэн ч нүүрсний экспортын хэмжээ 40-50 хувь нэмэгдэхээр байгаа тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа.
500 гаруй тусгай дуут, гэрэл дохио хэрэглэх зөвшөөрлийг цуцалжээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэн дуртай нь тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж байгаа зүй бус байдлыг таслан зогсоох хугацаатай үүргийг холбогдох байгууллагын удирдлагад өгсөн. Өнгөрсөн 15 хоногт 1920 байсан тусгай дуут, гэрэл дохионы зөвшөөрлийг 500 гаруйгаар цуцалсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт явуулж тээврийн хэрэгслийн 80 гэрчилгээ, жолоодох эрхийн 64 үнэмлэх, 25 ширхэг тусгай гэрэл дохио хураан авч, 25 зөрчлийг засуулсан байна.
Мөн тусгай дуут болон гэрэл дохио ашигладаг төрийн болон тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын үйлчилгээний зургаан автобаазын 778 тээврийн хэрэгслийг шалган 102 зөрчил илрүүлж, зөрчлөө засч хариу мэдэгдэхийг үүрэг болгожээ.
Цаашид “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчилсэн бүртгэлээр олгох, хяналт, шалгалтыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Ингэснээр зөвшөөрлийн тоо дахин 500 гаруйгаар цөөрнө гэж ЦЕГ тооцжээ.
Товч мэдээ
· Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хүрээнд хийсэн нэмэлт хэлэлцээрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа.
· Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын олон улсын байгууллагын гишүүний татварт шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
