Төрийн наадмын дэвжээнд зодоглохын хажуугаар гэргийтэйгээ хослон дуулж, түмэн олонд хайрлагдсан МУСГЗ, Улсын начин С.Эрхэмбаяр хамтын амьдралдаа цэг тавьснаар урлагийн замаасаа ч түр хөндийрсөн. Анхны гэргий МУГЖ, дуучин Б.Сарантуяагаас өөр бүсгүйтэй хамтран дуулж байгаагүй С.Эрхэмбаяр начин урлагт эргэн ирэхдээ залуухан, чадварлаг дуучинг хамтрагчаараа сонгосон нь уран бүтээлээ ч, хувийн амьдралаа ч шинээр эхэлж байгаагийн дохио гэлтэй. Олон жилийн өмнө зохиогоод, хав дарчихсан байсан “Зүүдлэн хүлээгээрэй”дуугаа МУСТА, уртын дуучин Н.Аясуутай хамтран дуулжээ. Эхнэр, нөхөр мэт дотно харагдах тэд шинэхэн дуугаа дүрсжүүлж байгаа юм байна. Төв аймгийн “Монгол туургатан” театраар овоглож, төрийн наадмын нээлтэд дуулж явсан, уртын дуучин Н.Аясууг хоолойны цараар нь “Өнөө цагийн Норовбанзад” хэмээн урлагийн томчууд, нэг үе мөр зэрэгцэж яваа андууд нь үнэлдэг. Залуухан дуучин бүсгүй Н.Эрхэмбаяр гавьяатын “цайг нь чанахын” хажуугаар их урлагт нь эргүүлэн авчрахаар шийдсэн бололтой.
Уртын дуучин Н.Аясуу С.Эрхэмбаяр начингийн “залуу эхнэр”-ээр тодров уу?
2017 оны 11-р сарын 16 өдөр, 14 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )




32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

Эрхэмбаяр начинг өөд нь татаж урлагт оруулсан ачтан бол МУГЖ Б.Сарантуяа гэгч царайлаг,ухаалаг,нуруулаг бүсгүй байгаа юм. Харин нэгэн удаа Сарантуяагийн бие чилээрхэх үед Начин их сайхан асарч дэмжиж явсан гэсээн.Уг нь насны зөрүүч их биш, их л сайхан тохьтой хос байсан юмсан.Амьдрал алдаа,оноогоор баян.Хөндийрөхийн тулд бор дарс жаахан хэрэглэсэн гэж дуулдсан.Зодож нүдлээ гэж дуулдаагүй,АНУ яваад л жаахан санал зөрөлдсөн бололтой юмдаг уудаа.Н.Аясуу нөхрөөсөө салаад бас хэдэн сарыг орхисон.Одоо начин минь нүдээ ийш тийш нь илгээхээ больсон нь дээр байлгүйдээ.
Сайхан хосдоо аз жаргал хүсье. Аясуу сайн бүсгүй шүү. Хоёр хүүхэдтэй санагдаж байна. Хайрлаж яваарай.