Өнөөдөр шар бич өдөр

2017 оны 11-р сарын 17 өдөр, 07 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bich

-Аргын тооллын 11 сарын 17. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын 29, шар бич, салхины-14 од, ус суудал, 5 шар мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:00-17:13.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одно цээрлэ.
-Хулгана, луу, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтэн сөрөг муу.
-Дайсныг номхтгох, ад зэтгэр, муу үйлийг дарах, эм найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, бэрийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх