Зүрхэндээ галтай “Залуу мөрдөгчид“ үзэгч хүүхдүүдэд урам зориг өгч чадлаа

2017 оны 11-р сарын 20 өдөр, 11 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9fe0adb34dd3d0fcfffe10588c92223c

Хорвоо ертөнцийн юмс үзэгдэл бүхэн хүнд ухаарал, хайр, гомдол, харууслыг бэлэглэдэг. Шинэхэн зүйлсийг хүлээн авсан хэн бүхэн сониучирхаж хүлээн авдаг. Өвлийн улирал эхлээд удаагүй хүмүүс хүйтнээс уйдаж амжаагүй байна. Яг л  үүний адилаар кино сонирхогчид маань “Сайн аав” киноноос уйдаж амжаагүй байтал “Про стар” фильм “Залуу мөрдөгчид” хэмээх нэгэн цоо шинэ хүүхдийн киног бүтээн үзэгч түмэнд хүргэлээ.  “Тэнгис кино театр”-т  болсон тус киноны продюсераар “Про стар” филмийн захирал  С.Чулуунтогтох ажилласан бол “Сайн аав” киноны зохиолч, найруулагч С.Бүжин хэмээх залуухан бүсгүй найруулсан юм.

Сэтгэлдээ оч асаасан “ЗАЛУУ МӨРДӨГЧИД“ үзэгч хүүхдүүдэд урам зориг өгч чадлаа Arslan.mn

“Про стар” филмийн захирал  С.Чулуунтогтох ” Киногоороо орчин үеийн хүүхдүүдэд нөхөрлөлийн үнэ цэнийг харуулахыг илүү их хичээсэн. Мөн үнэнч нөхөрлөл, ам дамжсан худал ярианд битгий итгээсэй, найз нараа өмгөөлж хамгаалдаг, найздаа үнэнч байгаасай, зөвхөн үнэнг хайж олж авдаг байгаасаа гэсэн санааг гаргах зорилготой байсан. Тэр зорилгоо ч биелүүлж чадсан гэж бодож байна. Өнөөдөр бид хүүхдийн гэх тодотголтой кино ашиг авчирдаггүй гэдгийг мэдсээр байж хийсэн нь учиртай, бид ирээдүй хойч үедээ үнэт зүйлийг уран бүтээлээр дамжуулан хадгалан үлдээх учиртай. Би энэ киногоо гурван хүүдээ зориулж хийлээ. Ашиг харж тус киног бүтээсэнгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт энэ киног үзэж байгаа нь нээлтэн дээрээс харагдаж байна. Хүүхдүүдэд аав ээжтэйгаа багахан ч  цагийг хамт өнгөрүүлэх боломж олгож байгаадаа миний бие их баяртай байна.  Бидний хүүхдийн кино төслийг дэмжиж, нийгмийн хариуцлагаа үүрэн ажиллаж байгаа Тэнгис, Соёмбо гэсэн монголд шударга үйл ажиллагаа явуулдаг кино театруудад баярлаж талархсанаа илэрхийлье.” хэмээлээ.

Хүүхдийн хүсэл гэнэн, бодол нь ариухан,  сэтгэл нь эмзэгхэн байдаг. Харин тэрхүү эмзэгхэн зүрхэнд зориулан бүтээгдсэн кино тийм ч олон байдаггүй.

Мөн энэ нээлтийн үйл ажиллагаан дээр 2017 оны шилдгийн шилдэг “Мөрөөдөл” зуслангийн захирал А. Цогтмагнай Хүүхдийн багачуулынхаа хүмүүжил, ёс суртахуунд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархаж “Залуу мөрдөгчид киноны продьюсер С. Чулуунтогтоход талархалын бичиг гардууллаа.

Тэрхүү орон зайг соргогоор харж, хүүхдүүдийг гэсэн сэтгэлээр шинэлэг кино бүтээсэн “Про стар” фильм, бяцхан жүжигчид, киноны баг хамт олонд хийж бүтээх үйлсэд нь илүү их амжилтыг хүсэн ерөөе.

Report.mn

Report.mnReport.mn

Report.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mn

Сэтгэлдээ оч асаасан “ЗАЛУУ МӨРДӨГЧИД“ үзэгч хүүхдүүдэд урам зориг өгч чадлаа Arslan.mnСэтгэлдээ оч асаасан “ЗАЛУУ МӨРДӨГЧИД“ үзэгч хүүхдүүдэд урам зориг өгч чадлаа Arslan.mnСэтгэлдээ оч асаасан “ЗАЛУУ МӨРДӨГЧИД“ үзэгч хүүхдүүдэд урам зориг өгч чадлаа Arslan.mnСэтгэлдээ оч асаасан “ЗАЛУУ МӨРДӨГЧИД“ үзэгч хүүхдүүдэд урам зориг өгч чадлаа Arslan.mnСэтгэлдээ оч асаасан “ЗАЛУУ МӨРДӨГЧИД“ үзэгч хүүхдүүдэд урам зориг өгч чадлаа Arslan.mnСэтгэлдээ оч асаасан “ЗАЛУУ МӨРДӨГЧИД“ үзэгч хүүхдүүдэд урам зориг өгч чадлаа Arslan.mnСэтгэлдээ оч асаасан “ЗАЛУУ МӨРДӨГЧИД“ үзэгч хүүхдүүдэд урам зориг өгч чадлаа Arslan.mnСэтгэлдээ оч асаасан “ЗАЛУУ МӨРДӨГЧИД“ үзэгч хүүхдүүдэд урам зориг өгч чадлаа Arslan.mnСэтгэлдээ оч асаасан “ЗАЛУУ МӨРДӨГЧИД“ үзэгч хүүхдүүдэд урам зориг өгч чадлаа Arslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх