Хайр, хайрыг нь хайрла хүмүүсээ
Гашуухан урсах нулимсыг нь арч, нэгнийхээ
Ирээд буцах амьдралын гэрэл сүүдэрт
Сэтгэл зүрх хоёр хайрыг хүснэ… хэмээн хүн хүнээ хайрлахыг уриалсан нэгэн уран бүтээл өчигдрөөс цацагдаж эхэлжээ. Энэ бол “GUYS” хамтлагийн гишүүн СТА А.Төгсбаярын бие даасан удаах уран бүтээл.
Түүний анхны уран бүтээл болох “Орчлонг чимсэн цэцэг” дуу олны сонорт хүрээд удаагүй байгаа билээ. 14 хоногийн өмнөөс цацагдаж эхэлсэн тус дуу өдгөө аль хэдийнэ өөрсдийн гэсэн сонсогчтой болж, рок попын шилдэг 20 дууны нэгээр шалгараад байгаа энэ цаг үед дуучин маань дахин нэг уран бүтээлээ өлгийдөн авсан нь “Хүн хүнээ хайрла” аж.
Энэ дуу нэг онцлогтой. А.Төгсбаяр дуулж, жүжиглэж, найруулахаас гадна хөгжмийн зохиолч гэдгээр нь рок, попынхон андахгүй. Олны танил уран бүтээлчдийн үзэгч сонсогчдынхоо сонорыг мялааж, сэтгэлд нь мөнхөрсөн олон сайхан дууг нь зохиосон тэрбээр өөрийн уран бүтээлүүдээрээ бие даасан цомог гаргажээ. Цомгоо “Хүн хүнээ хайрла” хэмээх шинэхэн уран бүтээлээрээ нэрийдсэн байна.
Монголын рок поп болон хип хоп уран бүтээлчдийн хит дуунуудыг багтаасан уг цомогт “GUYS” хамтлагийн сүүлийн үеийн хит уран бүтээлүүд болох “Чи миний”, “Зүрх уучил”, “The love”,“Хүмүүсээ”, “Одтой өдөр” зэрэг уран бүтээлүүдээс гадна МУГЖ Б.Сарантуяагийн “Хавар намар”, “Outlaw”- ийн Нандин, “Мааз”-ын “Хайр эмзэгхэн” зэрэг залуусын сонсох дуртай дуунууд багтжээ.

Мөн дуучин Одноо болон Агиймаа нарын “Ариун нандин”, “Чамгүйгээр”, дуучин Тулгаа, Буянаа, А Сool нарын “Ганцхан чамдаа”, “Нандин хүсэл” “Зүрхэнд” зэрэг уран бүтээлүүд тус цомогт орсон бөгөөд А.Төгсбаярын бие даасан уран бүтээлүүд болох “Орчлонг чимсэн цэцэг”, “Хүн хүнээ хайрла” хэмээх дуунууд багтсан нь цомгийг улам чимжээ. Өнөөдрөөс худалдаанд гарч байгаа “Хүн хүнээ хайрла” цомгийг Hi-fi records, Orange records-ын бүх салбаруудаас худалдан авах боломжтой аж.

Дашрамд дуулгахад А.Төгсбаяр өөрийн бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчидтойгоо ойр ойрхон уулзсаар байх гэнэ. Тэрбээр дараагийн уран бүтээлдээ ханцуй шамлан орсон бөгөөд гэнэтийн бэлгээр дүүрэн байна гэдгийг дуулгасан байна.


2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
