Одоогоос хоёр жил гаруйн өмнө үүд хаалгаа нээж, монголчуудын эрүүл мэндийн төлөө үйлчилж эхэлсэн “Монгол–Японы хамтарсан Улаанбаатар Мед” эмнэлгийн эмчилгээ, оношилгоо, эмч ажилтнуудын харилцаанд эмчлүүлээд гарсан хүн бүр сэтгэл хангалуун байдаг юм билээ. Тус эмнэлгээр ороход орчин үеийн тохилог байр, цэвэр цэмцгэр байдал, ажилтнуудын эелдэг дулаан харилцаа сэтгэлд таатай. Япон, Монгол эмч нарын ажилдаа баримталдаг зорилго нь Япон улсын анагаах ухааны техник технологийн дэвшил, мэргэжлийн өндөр ёс зүйг хослуулан үйлчлүүлэгчдэдээ дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийг чухалчилдаг зарчимтай аж. “Монгол –Японы хамтарсан Улаанбаатар Мед” нэгдсэн эмнэлэг нь Монголдоо анхдагч бөгөөд дэлхийн анагаах ухааны орчин үеийн ололт, техник технологийн дэвшлийг ашиглан, нотолгоон дээр суурилсан, эрсдэлгүй, чанартай цогц үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог юм. Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний шилдэг арга туршлагуудыг Монгол хөрсөнд нутагшуулахаар ажиллаж байгаа япон,монгол эмч нарын чадварлаг баг тус эмнэлгийг зорьж ирсэн хүн бүрт хөнгөн шуурхай үйлчилнэ. Энд зүрх болон тархины цахилгаан бичлэгээс авахуулаад дүрс оношилгооны хэт авиан,дижитал рентген,уян дуран, компьютерт томографи гээд сүүлийн үеийн тоног төхөөрөмж аппарат хэрэгсэл гээд дутуу юм үгүй. Гемодиализ эмчилгээг ч энд хийнэ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ашиглаж байгаа ультралайн аппарат Монголд зөвхөн энэ эмнэлэгт бий. Уг аппаратаар хүний нуруу дагасан мэдрэл,яс булчингийн өвдөлтийг эмчилдэг аж. Японоос ирсэн эмч,сургагч багш Казама Фүмио ультралайн аппаратаар өвчтөнүүдийг эмчилж байна. Түүнтэй цөөн хором ярилцах боломж олдов.
Казама эмч Монголд олон удаа ирсэн нь “Монгол –Японы хамтарсан Улаанбаатар Мед” эмнэлэгтэй гэрээгээр ажилладагтай холбоотой юм.
–Ультралайн аппаратын давуу тал юу вэ?
-Энэ төхөөрөмж бол нурууны өвчнийг мэдрэлийн ёзоорын эсийн түвшин хүртэл эмчилдэг дэвшилтэт технологи юм. Нөхөн сэргээх эмчилгээний аргачлалд цоо шинэ хувьсгал хийсэн Япон улсад үйлдвэрлэсэн Ultralign G2 төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүлж байна. Энэ аппаратыг эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлснээр багана нурууны өвчнийг мэсгүйгээр эмчилж байгаа нь маш том давуу тал. Ультралайн төхөөрөмж бол бага насны хүүхдээс эхлээд бүх насныханд эмчилгээ хийдэг онцлогтой. Цахилгаан соронзон давтамжаар мэдрэлийн эд эсийг сэргээнэ. Орчин үеийн мэсгүй эмчилгээний аргыг “Улаанбаатар Мед” эмнэлэг Монголд анхлан нэвтрүүллээ.
-Шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололтыг нэвтрүүлсэн шинэ эмчилгээ бол ультралайн гэж Та ярилаа. Ийм эмчилгээ Монголоос өөр хаана байгаа вэ?
-АНУ,Австрали,Япон,Солонгос,ОХУ,Хятадад нэлээд өргөжиж байна. Европт Герман,Италид нэвтрүүлсэн. Ер нь ультралайн бол ирээдүйн төвшинд хүрсэн эмчилгээ юм. Эмчилгээний үр дүн маш өндөр.
-Хүмүүс ийм эмчилгээг хэр сонгож байна вэ?
-Эмчилгээ нэлээд өндөр үнэтэй. Гэхдээ хүмүүс тасрахгүй ирж эмчлүүлж байна.
–Эрүүл мэнддээ бага залуу байхаасаа анхаарах ёстой гэдэг. Гэтэл монголчууд бид энэ тал дээр хэнэггүй байх шиг. Танд анзаарагддаг уу?
-Хүнд өмсөж зүүх,гоёж гангалах,хөрөнгөтэй болох гээд маш их хэрэгцээ байна. Бүх хэрэгцээнээс хамгийн чухал нь эрүүл байх. Өөрийгөө эрүүл байна уу гэдэгт байнга анхаарал тавьж,өөртөө арчаатай байх ёстой. Өвчтэй хүн хичнээн их хөрөнгө хураагаад хэрэг байна уу. Манай япончууд бусдад тээр болохгүй,дарамт учруулахгүй нас наслахыг эрхэмлэдэг. Манайхны ярьдгаар,гурван том эд баялаг байдаг,түүнийгээ хайрлах ёстой гэж ярьдаг. Үүнд хөрөнгө,эд баялаг хураах нь мэдээж байх ёстой. Харин бие махбодийн баялаг бол эрүүл мэнд. Тиймээс эрүүл байх, өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн гол баялаг. Үр хүүхэд бас нэгэн эд баялаг нь юм. Хань,үр хүүхэдгэр бүлээ хайрлах чухал гэсэн үг юм. Эдгээрийн аль нэг нь дутагдвал хэцүүднэ. Тэгэхээр өөрт ногдсон эд баялгийг маш их хайрлах ёстой.
–Монгол Япон хүмүүсийн хоол, хүнсний хэрэглээ өөр. Цаг уурын нөхцөл ч өөр. Таны ажигласнаар, эрүүл амьдрахад юуг анхаарах вэ?
-Монгол орон эх газрын эрс тэс уур амьсгалтай. Хатуу ширүүн цаг агаартай. Японд дулаан зөөлөн уур амьсгалтай. Аль ч орны ард түмний хоол хүнс уламжлал,цаг агаартай холбоотой. Японд загас,далайн гаралтай хоол хүнс,жимс ногоо голдуу иддэг. Монголчуудын хүнсэнд бэлчээрийн малын мах,сүү,гурил,төмс хүнсний ногоо зонхилж байна. Гэхдээ ийм юм ид, тийм юм битгий ид гэхээс илүү эрүүл мэндэд юу хэрэгтэй вэ гэдэг чухал. Япончуудын хувьд эрүүл байхыг нэгдүгээрт тавьдаг. Тиймээс ч хүн бүр эрүүл мэнддээ анхаарч байдаг. Эмч хүний хувьд анзаарч байхад багадаа гэмтэл бэртэл аваад түүнийгээ тоохгүй орхих нь эрүүл мэндэд хамгийн муу нөлөөтэй. Жишээлбэл, хөдөөгийн монголчууд хүүхдээ багаас нь морь унаж сургадаг,хүүхэд бүр морь малтай ноцолдож өсдөг. Хотын хүүхдүүд дугуйнаас ч юм уу шатнаас унах тохиолдол бий. Иймэрхүү зүйлийг тухайн үед тоохгүй байж болохгүй. Ер нь багадаа авсан бэртэл гэмтэл тархи нугасанд нөлөөлж хожим ужиг өвчний эх үүсвэр болдгийг хүн бүр мэдэж байгаасай.
-Япончууд урт наслалтаар дэлхийд тэргүүлдэг. Хоол хүнс асуудалгүй,эрүүл мэнддээ багаасаа анхаардгийн үр дүн энэ болов уу?
-Урт наслахад хоол хүнс,агаар,аж төрөх уламжлал гээд олон нөлөө бий. Японы Окинава арал мөнхийн дулаан байгалийн үзэсгэлэнт газар болохоор тэндэхийн хүмүүс урт насалдаг гэдэг Хоол хүнс нь шинэхэн загас,түрс, далайн гаралтай ургамал ногоо,нялцгай биетэн. Тэнд 40 градусын дулаан байхад Хоккайдод 15-20 градусын хүйтэн,цас орж байх жишээтэй.
–Японд цацрагийн асуудал хүнсэнд нөлөөлж байгаа талаар яригддаг уу?
– Цацрагийн хордлогоос байнга сэрэмжлүүлж байдаг. Далай ууршина,үүл болж бороо орно. Газрын хөрсөн дээр бууна. Хөрс нь шувуу амьтны баасаар бордогдоно. Энэ бол байгалийн эргэлт. Ямар нэгэн байдлаар хоол хүнсэнд нөлөөлөх асуудлыг судалж шалгаж байдаг.
–Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байнга хэрэглэх зөв үү?
-Японд сүүлийн 15 жилд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн,витамин түлхүү хэрэглэдэг болсон. Хүний биед хэрэгтэй омега-3,кальци гэх мэт чухал зүйлийг хоол хүнсээр дамжуулан авч чадахгүй байгаагаас ийм нэмэлт зайлшгүй хэрэглэх шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл,япон хүнд эрдэс,амин дэм дутагддагийг нөхөж байгаа юм. Сүүлийн үед хужир хэрэглэдэг болсон. Аливаа хүн биеийнхээ нөхөн сэргээх чадварыг сайжруулж,дархлаагаа сэргээж байх ёстой. Хоолыг сайн зажилж идэж бай гэж япончууд эртнээс сургаж ирсэн. Будааг 100 удаа зажил,тэгвэл сайн шингэнэ,ходоодонд ачаалал үүсгэхгүй.
–Хүний бие тэгш хэмтэй байх ёстой гэдэг.Гэтэл хүүхэд байхаасаа хүнд юм өргөж,буруу сууж,хэвтсээр нуруу,мөр мурийх нь байдаг. Үүнийг засах ёстой юу?
-Амьдралын буруу хэвшлийг багаас нь болиулахгүй бол хүүхдийн зөөлөн яс муруй хазгай болж тогтдог. NHK телевизийн хийсэн баримтат судалгаа нэвтрүүлэгт гэмтэл бэртэл,мурийлт зэрэг нь тархинд очих цусны хангамжийг бууруулж, цусны эргэлтэд муугаар нөлөөлдгийг гаргасан байдаг. Та толины өмнө тэгшхэн зогсоод нүдээ ань. Хэсэг хугацааны дараа нүдээ нээгээд өөрийгөө ажигла. Нүд,хөмсөг,ам,хамар, мөр, гар бүгдийг сайн хар. Тэгшхэн байна уу,дээш доош болж уу гэдгийг анзаар. Ямар нэгэн өөрчлөлт байвал эмчид үзүүлэх хэрэгтэй. Ер нь буруу суух, хүнд юм өргөх,хазайж явах зэрэг олон шалтгаанаас мурийлт үүсдэг. Эцэг эхчүүд хүүхэддээ багаас нь маш сайн анхаарал тавьж,ажиглаж бай.
-Өнөө цагт хүүхдүүд утас,компьютерээс холдохоо больжээ. Хортой гэж хэлээд нэмэр алга. Технологийн хөгжил дэвшлийг зогсоох арга байхгүй. Японд үүнийг хэрхэн зохицуулдаг бол?
-Хүн бүрт гар утас хэрэглээ болжээ.Утаснаас гарч буй цацраг хүүхдэд муу. Өдөржин цацрагтай найзалсаар ачаалал ихсэнэ,ядарна,толгой өвдөнө, мөрөөр хөшнө. Яваандаа даралт ихсэнэ. Цацрагийн хор холбогдлыг мэдэж байгаа хэрнээ хүүхэддээ утас авч өгнө, утсаар тоглуулна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг эцэг эхчүүд бодох хэрэгтэй юм даа.
Н.Дөл


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

Энэ эмчид үзүүлэхэд хэр үнэтэй бол. Мундаг юм бна.Эрүүл мэндийн даатгалаар болох болов уу