
Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас зохион байгуулсан Нийслэлийн хүүхдийн элчийг тодруулах, андгай өргөх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагааг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нээж Нийслэлийн 9-н дүүргийн хүүхдийн элчүүддээ батламжийг нь гардуулсан бол сурагчид энгэрийн тэмдгийг нь зүүж, элчүүд андгайгаа өргөлөө.

Нийслэлийн хүүхдийн элчүүд:
- Хан-Уул дүүргийн Хүүхдийн элч Баатаржавын ХАЛИУН /Дуучин/
- Багануур дүүргийн Хүүхдийн элч Тэрбишийн ОЮУНБОЛД /Багануур дүүргийн Засаг даргын орлогч/
- Налайх дүүргийн Хүүхдийн элч Хүрэлчулуун АНХБАЯР /Налайх дүүргийн Засаг даргын орлогч/
- Налайх дүүргийн Хүүхдийн элч Бямбасүрэн ТЭЛМҮҮН /Оюутан/
- Сүхбаатар дүүргийн Хүүхдийн элч Базаржавын НАВЧАА /Найруулагч, жүжигчин/
- Баянгол дүүргийн Хүүхдийн элч Төмөрхуягийн ЭНХТАЙВАН /БГД-ийн ИТХ-ын ажлын албаны дарга/
- Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн элч Жигжидсүрэн САНДАГСҮРЭН /СХД-ийн засаг дарга/
- Баянзүрх дүүргийн Хүүхдийн элч Дамдинсүрэн НАЦАГДОРЖ /”Оточ манрамба” дээд сургуулийн захирал, “Маналын хүүхдүүд” ТББ-ын тэргүүн
- Чингэлтэй дүүргийн Хүүхдийн элч Сүхбаатар САРАНГЭРЭЛ /”Сити” дээд сургуулийн тайзны ярианы багш/
Хүүхдийн эрхийн тухай хуульд заасны дагуу болон бусад холбогдох журмын дагуу хүүхдийн эрх хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх зорилготой ажиллах бас нэгэн бүтэц бий болж байгаа нь Нийслэлийн дүүрэг бүрд томилогдон ажиллаж байгаа хүүхдийн элчүүд юм. Хүүхдийн элчүүд нь хүүхдийн сайн сайхны төлөө сайн дураар ажиллахаа илэрхийлсэн бөгөөд дүүрэг бүрийн хүүхдийн чуулганаас санал хураалтаар сонгогдсон элч бөгөөд 3 жилийн хугацаатай ажиллана НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
