Өнгөрсөн амралтын өдөр /2017.11.19-ний 00:35 цагт/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Бармаш” ХХК-ийн 150х54 метрийн хэмжээтэй төмөр краказан дээвэртэй тоосгон барилга дотор “Мижир дриллинг Монгол” ХХК-ийн түрээсэлдэг 20х20 метрийн хэмжээтэй албан тасалгаа, агуулахын зориулалтай сендвичен барилга, дээвэр, тоног төхөөрөмж шатаж байна гэсэн дуудлагаар НОБГ-ын Гал түймэр унтраах аврах 10, 14, 18, 26, 30-р ангийн 6 тасаг, 65 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр 17 цагийн турш ажиллаж, галыг бүрэн унтраасан байна.

Галын тархалт эрчимтэй явагдсан, дээврийн хийц нурж галын голомт, шатлалыг хааж дарсан, нурж дарах аюултай, хорт хий, утаа их хэмжээгээр ялгарсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал, өндөр даралтын улмаас гал унтраах даралтын хоолой цоорох, хөлдөх зэрэг нь гал унтраах үйл ажиллагааг явуулахад хүндрэл учруулжээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан бүрэлдэхүүн гал түймэр унтраах үйл ажиллагааг газар дээр нь мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллалаа.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хэргийн газрын үзлэг хийхэд барилгын хийц нурах аюултай учраас Мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж, үргэлжлүүлэн шалгахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
