Монголын Залуучуудын Холбоо, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ардчиллын сан, Сургалт судалгааны Полиси төв хамтран Монгол Улсад залуу эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, бүтээлч түншлэлийг бэхжүүлэх замаар залуу эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Залуу манлайлагч эмэгтэйчүүд” үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулахаар болоод байна.
Энэхүү чуулга уулзалтанд нийгмийн эдийн засгийн салбарт түүчээлэн аваа удирдагч эмэгтэйчүүд амжилтын туршлагаас хуваалцаж, орон нутгийн 21 аймгийн нийслэлийн 9 дүүргийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй залуу манлайлагч эмэгтэйчүүд болоод эмэгтэйчүүдийг хөгжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид, Монголын Залуучуудын Холбооны салбар нэгжийн сургагч багш нар болох 100 орчим манлайлагч эмэгтэйчүүд оролцох юм.
Чуулга уулзалт нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах ба залуу манлайлагч эмэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, жендэрт суурилсан манлайллыг хөгжүүлэх сургалт арга зүй, шийдвэр гаргах түвшинд болон тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдийн оролцооны талаарх ойлголт, олон нийттэй ажиллах харилцааны арга зүй, өөрийгөө илэрхийлэх ур чадварын талаарх сургалтууд хүргэгдэх болно. Чуулганд оролцогч залуу эмэгтэйчүүдэд эрхийнхээ төлөө нэгдэх, дуу хоолойгоо илэрхийлэх, өөрсдийн манлайллыг идэвхжүүлэх боломж нээгдэхээс гадна нийгэм, эдийн засгийн салбарт манлайлан яваа эмэгтэйчүүдээс суралцах, бүтээлч түншлэлийн бэхжүүлэх, харилцаа холбоог сайжруулах түвшинд хүрэх юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
