МЗХ НҮБ-ын Ардчиллыг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд энэ жил таван бүсийн чуулганыг зохион байгууллаа. 2017 оны 11-р сарын 18,19-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод зүүн бүсийн залуучуудын чуулган зохион байгуулагдлаа. Тус чуулганд Дорнод, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн төлөөлөл болсон 80 гаруй залуус оролцсон юм.
Чуулганыг нээж МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат үг хэлсэн. Тэрээр Энэ жилийн таван бүсийн чуулганы отгон чуулган нь зүүн бүсийн залуучуудын чуулган болж байна. Уг чуулганы зорилго нь залуусыг нийгэмд, шийдвэр гаргах төвшинд оролцоотой байхыг уриалж, тэднийг нэгтгэх юм хэмээн хэллээ.

Зүүн бүсийн залуучуудын чуулган хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд эхний өдөр МЗХ-ны Ерөнхийлөгчийн онол бодлогын зөвлөх, “Их Монгол Язгууртан” ТББ-ын тэргүүн Ө.Баяраа “Монгол Залуу Хүний” оролцоо”, “Бизнес нэгдлийн дээд зөвлөл”-ийн тэргүүн А.Лхагвасүндэв “Иргэний Оролцоо” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын газрын Залуучуудын газрын дарга Г.Батдорж “Хувь Хүний хөгжил”,Залуучуудын хөгжлийн бодлого, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэнН.Мандуул”Залуучуудын Хөгжлийн тухай хууль”-ийн танилцуулгийг залууст хүргэсэн.

Чуулганы дараагийн өдөр Жэндэрийн Үндэсний шинжээч Ж.Занаа “Эмэгтэйчүүдийн оролцоо” тэр дундаа залуу эмэгтэйчүүдэд зориулсан эмэгтэйчүүдийн эрх, манлайлал, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн сэдвээр илтгэл тавьж, практик сургалтыг явуулсан юм. Залуу эмэгтэйчүүд ажлын байран дахь бэлгийн дарамт, өрх толгойлсон эмэгтэйчүүд их болсон, залуу эмэгтэйчүүдэд зориулсан хуул эрх зүйн орчин дутмаг, эмэгтэйчүүд өөрсдөө нийгмийн идэвх оролцоо муу байдаг зэрэг асуудлууд байдаг талаар ярилцаж, санал солилцлоо. Мөн Сургалт Судалгааны Полиси төвийн сургагч багш Д.Түмэнхишиг ” Залуучуудын хөгжил, оролцоо” сэдвээр илтгэл тавьж, тэднийг оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн багийн сургалтыг явуулсан.


Залуус өөрсдөө нэгдэн нийлж, эв нэгдэлтэй байж, оролцоогоо аль ч салбарт нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна гэдэг дээр бүрэн санал нийлж, цаашид хамтарч олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг хамтран зохион байгууллахаар болсон юм.





Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
