Манай улсад сүрьеэ ялангуяа олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл нас баралт тулгамдсан асуудал болж байна. Иймд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах, тархалтыг сааруулах, эмчилгээний үр дүнг сайжруулахад шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх, авах арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр олон тулгамдсан асуудлыг “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье“ СҮРЬЕЭГИЙН ҮНДЭСНИЙ сургалт хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэж байна.
Д.Сарангэрэл: Хүн төрөлхтөнд учруулж буй АЮУЛТ ӨВЧНИЙ гурав дугаарт СҮРЬЕЭ ӨВЧИН зүй ёсоор орж байна
Хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нээж хэлсэн үгэндээ “Сүрьеэ нь 1990-ээд оноос дэлхий дахин сэргэж буй халдварт өвчний тоонд зүй ёсоор орж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор 2016 онд дэлхий дээр 10,4 сая хүн шинээр сүрьеэгээр өвчилж, 1.3 сая хүн сүрьеэгийн улмаас нас барсан байна. Мөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 580 мянган тохиолдол бүртгэгджээ. Үүний 45% нь Энэтхэг, БНХАУ болон ОХУ-д бүртгэгдсэн байна.
Жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Насны бүлгээр авч үзвсэл 70 гаруй хувь нь 16-44 насны залуучуудын дунд тохиолдож байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 53.5 хувь, эмэгтэйчүүд 46,5 хувийг тус тус эзлэж байна.
Дэлхий нийтэд анхаарал татаж байгаа нэг томоохон асуудал бол эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа явдал юм. Хүн төрөлхтөнд учруулж буй аюулын 3 дугаарт сүрьеэ өвчин зүй ёсоор орж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ОХУ-ын Засгийн газартай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” сэдэвт дэлхийн улс орнуудын Эрүүл мэндийн сайд нарын анхдугаар зөвлөгөөнийг Москва хотноо зохион байгууллаа. Сүрьеэ өвчин нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгаатай холбогдуулан дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор НҮБ-ын ерөнхий ассамблейн 2018 оны чуулганаар уг асуудлыг хэлэлцүүлэх бэлтгэл ажил болж байгаагаараа онцлог байсан.” хэмээлээ.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн А.Ундраа, ХӨСҮТ захирал Д.Нямхүү, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, НЭМҮТ захирал Б.Цогтбаатар, ДЭМБ-ын суурин төлөөлөгчид болон БСШУСЯ, ХЗДХЯ, БХЯ, ХНХЯ, УУХҮЯ, НЗДТГ, 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга, ЭМГ-ын дарга, НЭ-ийн дарга, НМХГ, ГИХГ, ХӨСҮТ, ЭМХТ, НЭМҮТ, МСЭМХ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 170 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Хэлэлцүүлэг нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр буюу өнөөдөр “Сүрьеэ өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”, Монгол улс дахь сүрьеэгийн тархалтын үндэсний судалгааны үр дүн, цаашид авах арга хэмжээ”, Сүрьеэгийн эмэнд тэсвэржилтийн гуравдах удаагийн үндэсний тандалт судалгааны үр дүн зөвлөмж”, Сүрьеэ өвчний улмаас хувь хүн, өрх гэр бүлд учирч буй санхүүгийн дарамт судалгааны урьдчилсан дүн”, “Ерөнхий боловсролын сургуулын сургуульд гарч буй сүрьеэгийн дэгдэлт, цаашид авах арга хэмжээ” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг хийгдэж байна.
Харин маргааш буюу 2017 оны 11 дүгээр 24-ний өдөр “Сүрьеэгийн халдварын сэргийлэлт хяналт, анхаарах асуудал”, “Олон нийтэд түшиглэсэн сүрьеэгийн тусламж үйлчилгээ” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг хийгдэх аж.
“Сүрьеэ өвчин нь нас барахад хүргэдэг амь насанд хамгийн аюултай 10 өвчний нэг ”
2016 оны байдлаар Монгол улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлийн түвшингээр гуравдугаарт орж байна. Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 5 жилийн байдлаар 10000 хүн амд ноогдох сүрьеэгийн тохиолдлын түвшин дунджаар 14,1 байна.
Сүрьеэгийн өвчлөл бүх насны хүмүүст ижил тархалттай байгаа ч 15-24, 25-34, мөн 65 –аас дээш насны дунд өвчлөл илүү өндөр байна.
Нийт бүртгэгдсэн тохиолдлын дотор хүүхдийн сүрьеэгийн эзлэх хувь 3 жилийн дунджаар 10,6 хувь, 2016 онд 12,8 хувь болж өссөн байгаа нь анхаарал татсан асудулын нэг болоод байгаа ажээ.



Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

суръегийн эмнэлгуудийн олон байр сувилалуудийг хувичилж авсан хумуус юу боддог бол Бугдийг халдвартын эмнэлэгтэй аваачиж нийлуулсэн хумууст хариуцлага тооцооч….одоо эмнэлэгт нь багтахаа болиод халдвар тээгчид нь гадуур цэр нусаа хаяаад бидний дунд олон мянгаараа яваа шуудээ Бас байр барина гэх биз Яармагийн 300ортой дуусдаггуй барилгийг суръеэгийн эмнэлэг болговол таарна