МҮОНРТ-ийн хамт олон өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгууллаа. Энэ хүрээнд тус байгууллагад хийгдэж буй техникийн шинэчлэлт, тохижилтын ажил, “MNB спорт”, “MNB World” төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, уран бүтээлчдийн бэлтгэж байгаа шинэ уран бүтээл, 2018 онд үзүүлэх шинэ контeнт, кинонуудын талаарх мэдээлэл, “MNB хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах, 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, шилдэг уран бүтээлчдийн өрөөгөөр зочилж, тэдэнтэй уулзах зэрэг ажил өрнөлөө.
Өдөрлөгт сонин, телевиз, сайт зэрэг 20 орчим байгууллагын сэтгүүлчид цуглаж, МҮОНРТ-ийн удирдлага, уран бүтээлчдэд сонирхсон асуултаа тавьж, ярилцсан юм. Мөн тус уран бүтээлчдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү өдөрлөгт МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, “Монголын мэдээ” сувгийн захирал Ч.Батцэнгэл, МҮОНРТ-ийн уран сайхны удирдагч Ц.Лхагвадаш, Захиргаа, Үйлчилгээний хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батзориг, “Монголын мэдээ” сувгийн програмын албаны дарга Б.Баяртулга нар байлцсан юм.
МҮОНРТ 2017 онд МҮОНТ-ийн нэгдүгээр сувгийг HD форматад шилжүүлж, “MNB хүүхдүүд” цэцэрлэгийг нээн ажиллуулж, “MNB спорт”, “MNB world” сувгийн төслийн ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн тус байгууллагын зарим шаардлагатай хэсэгт засвар тохижилтыг ажлыг гүйцэтгэж, ажилчдынхаа эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулсан зэрэг олон арван ажлыг энд дурдаж болохоор байна.
Мөн 2018 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо болох хөлбөмбөгийн ДАШТ–ийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулахаар “NTV” телевизтэй хамтран бэлтгэл ажилдаа ороод байна. Сонирхуулахад, хэвлэл мэдээллийнхнээс гадна “Отгонтэнгэр” их сургуулийн Д.Ганчимэгбагштай сэтгүүлчийн ангийн хоёрдугаар дамжааны оюутнууд хамт ирсэн байв.


























Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
