Монголын Залуучуудын Холбоо оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийг 2013 онд байгуулан ажиллуулж эхэлсэн.Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 40.000 гаруй ажил хайгч оюутан залуусыг бүртгэж, 15000 орчим залуусыг цагийн ажилд, 4000 гаруй залуусыг байнгын ажилд зуучилсан юм.
Өнгөрсөн хугацаанд ЗХТБ “Цагийн ажил 1,2,3,4,5,6”, “Төгсөгч-2014,2016”, “Бүтээн байгуулалт-2014”, “Бүтээн байгуулалт-2015”, “Амьдралын тус”, гадаадад төгсөгчдөд зориулсан “Myjob” “Ажилгүйдлийг анагаая” зэрэг хөдөлмөрийн яармагуудыг амжилттай зохион байгуулсан байна. Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах, ажил олгогч байгууллагуудад хүний нөөцөө шинэ залуу боловсон хүчнээр өргөжүүлэх боломж олгох зорилгоор “ХӨДӨЛМӨР НЭМЬЕ” хөдөлмөрийн яармагийг Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газартай хамтран 2017.11.23ны өдөр Монголын залуучуудын холбооны “Залуус” танхимд зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газрын Хөдөлмөрийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Нямдорж, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэшсэн зөвлөх бэлдэх төвийн захиралШ.Сосорбарам , Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах багийн гишүүн нар хүрэлцэн ирж мэдээ мэдээлэл өгсөн юм.

Мөн “ХӨДӨЛМӨР НЭМЬЕ” хөдөлмөрийн яармагийн үеэр “Ажлын байрны зуучлал, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зөвлөгөө өгөхөөс гадна залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулж талархал гардуулах болон ажил хайгч залуусын дунд “Аха” тэмцээн зохион байгуулах хөтөлбөрүүдээр дүүрэн өдөрлөг болсон юм.

Энэхүү хөдөлмөрийн яармагт НХЭГ, ХУД , СБД, БГД, ЧД-н хөдөлмөр халамжийн хэлтэсүүд болон Макс грүпп, Номин Холдинг, Дашваанжил, Бат хийморь, Эмжж, Вагнер ази, Ачтан эмнэлэг, Бэст буйдан, Согparate зочид буудал, У&R, ММСG, Батмон ХХК,Уай Эл ЭМ ххк , Цэнхэр гүзээлгэнэ, МХУША, Уай эл эм ХХК, Эм Си лог ХХК, ЧД-ын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв, Ramax, Улс төрч. Mn, Хар чоно, Оюуны ундраа ХХК, Arjroad LLC, Дархангеомаш ХХК зэрэг 30 гаруй ажил олгогч байгууллагууд оролцож нийт 1300 гаруй залуусыг байнгын болон цагийн ажилд бүртгэн зуучилсан байна.



32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
