Өнөөдөр шар морь өдөр

2017 оны 11-р сарын 27 өдөр, 08 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mori211

-Аргын тооллын 11 сарын 27. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 9, шар морь, шувуун хошуут-24 од, мод суудал, 4 ногоон мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:15-17:04.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд эрхэм сайн. Гэвч хулгана, луу жилтнээ цээртэй.
-Бар, нохой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтэн сөрөг муу.
-Худалдаа наймаа хийх, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, мал адгуус муулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам. Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх